УЛС ТӨР

Ц.Нямдорж “Эрдэнэт”-ийн 49 хувьтай хэлцэл хийх ажлын хэсэгт БАГТААГҮЙ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ /2021.02.05/ ОХУ-ын талаас “Эрдэнэт үйлдвэр”-ийг худалдан авсан хувийн хэвшил талтай ХЭЛЭЛЦЭЭ ХИЙН, САНАЛ БОЛОВСРУУЛАН ТАНИЛЦУУЛАХ”  чиг үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар Сангийн сайд Б.Жавхланг ажиллуулах шийдвэр гаргасан.

Ажлын хэсгийг өмнө нь Шадар сайд асан Я.Содбаатар ахалж байсан ч Засгийн газрыг төлөөлөх эрхгүй болсон тул ийнхүү өөрчилж байгаа аж. Өмнөх ажлын хэсэг байгуулагдаад ердөө 1-2 удаагийн хурал хийсэн ч нийгмийн шүүмжлэлд ихээр өртсөний улмаас болгоомжлол үүсгэсээр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай хэлцэл хийж амжаагүй гэх мэдээлэл бий.

Шинээр бүрэлдэх ажлын хэсэгт ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийг багтаагаагүй аж. Тэрбээр сайд болохынхоо өмнө  “Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг хөнгөрүүлэх, Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг шүүхийн шатанд гацсан байдлыг засахад сайд болоод анхаарна” гэх агуулга хэлж байв.

Гэвч ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийг хэт субьектив байдал үүсгэнэ гэж тооцож, ажлын хэсэгт оруулаагүй гэх мэдээлэл байна. Мөн Сангийн сайд Б.Жавхлангийн ахлах ажлын хэсэгт өмнөх багаас хэн хэнийг оруулах асуудал одоогоор нууцлалтай хэвээр байгаа юм.

Өмнөх ажлын хэсэгт Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, тус яамны ТНБД Г.Нандинжаргал, ЗХГЭГ-ын дэд дарга Б.Солонго, ХЗДХЯ-ны ТНБД Ц.Баасандорж, Сангийн яамнаас Ж.Ганбат, Б.Тэлмүүн, Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхсүх, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл нарын хүмүүс багтсан байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-08 08:50

Нямдорж энэ засагт их гай болно доо. Нямдоржоос болж засаг юу ч болу мэднэ.

эрхзүйч
эрхзүйч
2021-02-08 09:54

Зөв. Өширхөөд дайраад байв�##� хэлцэл явахгүй

irgen
irgen
2021-02-08 10:19

uul uurhaitai ashig sonirhnliin zurchiltei uwgun gee bizde

иргэд олон түмэн
иргэд олон түмэн
2021-02-08 11:30

ЧААВААСДАА гэхээс өөр үг �##�гадаа

Холбоотой мэдээ

Back to top button