Нийгмийн
ТОДРУУЛГА: Эрдэнэмандал сумд очсон ХОЁР иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарлаа
Улаанбаатараас Архангай аймгийн Эрдэнэмандал сумд очсон хоёр иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарч, PCR шинжилгээний хариу гартал тус сумаас орох, гарах хөдөлгөөнийг түр хугацаанд зогсоосон талаар бид мэдээлсэн. Бид өглөө тус сумын онцгой комисстой холбогдож тодруулахад нэг иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарсан, нэг иргэний шинжилгээний хариу хараахан гараагүй байна гэж байсан. Харин дөнгөж сая тухайн иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.