Нийгмийн

Эр хүн “БИ ГЭРТЭЭ” аянд илгээсэн найм дахь захидлыг хүргэж байна

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба “20К клуб” ТББ хамтран Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг сурталчлах, жендерт суурилсан хүчирхийллийн хор уршгийн талаар иргэд олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх зорилгоор Эр хүн “БИ ГЭРТЭЭ” аяныг санаачлан хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн байгууллагаас коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлж иргэн бүр гэртээ байхыг зөвлөж байгаа. Хөл хорионы эдгээр өдрүүдэд иргэдийн цахим хэрэглээ нэмэгдэж нийгмийн сүлжээнд бусдыг гутаан доромжлох, олон нийтийн санаа бодлыг үймүүлж, төөрөгдүүлэх, хүчирхийллийн хэлбэрийг агуулсан утга бүхий мэдээ мэдээллийг ихээр нийтлэх болжээ. Тиймээс Эр хүн “БИ ГЭРТЭЭ” нөлөөллийн аяны хүрээнд нийгмийн сүлжээнд эерэг хандлага, зөв мэдээлэл түгээж олон нийтийг соён гэгээрүүлэх үйлсэд нэгдэхийг уриалж байна. байна. Өнгөрсөн хугацаанд Эр хүн “БИ ГЭРТЭЭ” нөлөөллийн аяныг дэмжиж олон залуус захидал илгээжээ. Эдгээр захидлаас түүвэрлэж уншигч танд хүргэж байна. Та бүхэн хүлээн авч сонсоно уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button