Нийгмийн

ТОЙМ: 2021 оны эхний таван сарын байдлаар бүртгэгдсэн гэмт хэргүүд

Монгол Улсын хэмжээнд 2021 оны эхний 5 сард нийт 562.773 зөрчил шалгасан нь өмнөх 2020 оны мөн үетэй харьцуулбал 413.514 зөрчил буюу 42.4%-иар буурсан байна.

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН БҮЛГЭЭР

Монгол Улсын хэмжээнд 2021 оны эхний 5-н сард бүртгэгдсэн нийт гэмт хэргийг Эрүүгийн хуулийн бүлгээр авч үзвэл :
• Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 4785 буюу 51.1%-ийг
• Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2862 буюу 30.5%-ийг
• Бусад төрлийн гэмт хэрэг 1722 буюу 18.4%-ийг тус тус эзэлж байна.

https://youtu.be/nq25Ed_W8zk

ГЭМТ ХЭРГИЙН ТӨРЛӨӨР

Монгол Улсын хэмжээнд 2021 оны эхний 5-н сард нийт 9369 гэмт хэрэг бүртгэгдсэнээс:
• Улаанбаатар хотод 5985 хэрэг буюу 63.9% нь
• Орон нутагт 3371 хэрэг буюу 36% нь
• Хилийн чанадад 13 хэрэг буюу 0.1% нь бүртгэгдсэн байна
Энэ нь өмнөх 2020 оны мөн үетэй харьцуулахад :
• Улсын хэмжээнд нийт 2796 хэрэг буюу 23%-иар
• Улаанбаатар хотын хэмжээнд 1937 хэрэг буюу 24.5%-иар
• Орон нутгийн хэмжээнд 858 хэрэг буюу 20.3%-иар
• Хилийн чанадад 1 хэрэг буюу 7.1%-иар тус тус буурсан байна.

https://youtu.be/uhTEqVvSUVs

БҮСЧИЛСЭН БАЙДЛААР

2021 оны эхний 5-н сард бүртгэгдсэн нийт гэмт хэргийг Бүсчилсэн байдлаар авч үзвэл:
• Орон нутагт Увс, Завхан, Говь-Алтай аймагт гэмт хэрэг өссөн бол бусад аймгуудад буурсан байна.
• Нийслэл хотын хувьд Хан-Уул дүүрэгт гэмт хэрэг өссөн бол бусад 8 дүүрэгт гэмт хэргийн гаралт буурсан нь
• Өнгөрөгч 2020 оны мөн үетэй харьцуулбал 2796 хэрэг буюу 23%-иар буурсан байна.

https://youtu.be/ezaJmBvO50o

ЗӨРЧИЛ ШАЛГАСАН

  1. Гэмт хэргийн төрлөөр нь өмнөх оны мөн үетэй харьцуулан авч үзвэл:
    • Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 19.8%-иар
    • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 6.7%-иар
    • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 7.6%-иар
    • Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 34.3%-иар тус тус буурсан байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба бэлтгэн хүргэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button