Нийгмийн

“Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв”-ийн дүрэмд өөрчлөлт орууллаа

"Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” нийслэлийн өмчит  газрыг 2009 онд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 185 дугаар тогтоолоор байгуулжээ. Уг тогтоолоос үзвэл тус төв нь төрийн өмчийн үйлдвэрийн хэлбэртэй байхаар зохион байгуулагдсан боловч аж ахуйн тооцоотой газар, улсын төсөвт үйлдвэрийн газрын алинд ч хамаарах талаар нарийвчлан тодорхойлоогүй ажээ. Ийнхүү байгуулагдахдаа тус төвийн гүйцэтгэх чиг үүргийг нарийвчлан тодорхойлоогүй учраас дүрэмд өөрчлөлт оруулах шаардлагатайг Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн дарга Г.Гангамөрөн хэлж байна. 

 Тус төвийн дүрэмд өөрчлөлт оруулахдаа УИХ-ын 2016 онд батлагдсан “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн хүрээнд чиг үүргийг нарийвчлан тодорхойлох, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих,  тэдгээрт чиглэсэн үйл ажиллагааг тодорхой болгох, дүүрэг тус бүрийн төвүүдийн үйл ажиллагаа, дотоод зохион байгуулалт, бүтцийг тодорхой болгон, нэгдсэн бодлого, аргазүйн дор үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэх юм. Тэгвэл нийслэлийн ИТХ-ын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн баталж, тус төвийн нэр, дүрэмд өөрчлөлт оруулахаар боллоо. Ингэснээр тус төв нь “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулна.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button