Навальныйн өмгөөлөгчийн эсрэг шүүхэд зарга үүсгэжээ

Оросын холбооны мөрдөн байцаагчид Навальныйн авилгын эсрэг санд өмгөөлөгчөөр ажилладаг Любов Соболын эсрэг зарга гаргасан байна. Тэрбээр одоогийн байдлаар “КОВИД-19”-ийн дэглэмийг зөрчсөн хэргээр гэрийн хорионд байгаа билээ.
Алексей Навальныйтай хамтарч ажилладаг ихэнх хүмүүсийг цагдан хорьж эсвэл гэрийн хорионд оруулсан байгаа. Гэхдээ түүний дэмжигчид ирэх ням гарагт (2021.02.14) буюу Валентины өдрөөр жагсаал хийхээр төлөвлөж байгаа аж.
Соболын эсрэг үүсгэсэн зарга өнгөрсөн арван хоёрдугаар сард болсон хэрэгтэй холбоотой гэнэ. Тэрбээр Навальныйг хордуулах ажиллагаанд оролцсон гэх офицерын гэр бүлийн хүний орон сууцанд нэвтэрхийг оролдсон аж.
Мөрдөн байцаах хорооноос гаргасан мэдэгдэлд Собол хэд хэдэн хүмүүстэй хамтран Москва хотод амьдардаг өндөр настны орон сууц руу төрийн байгууллагын ажилтны дүрэмт хувцас өмсөн нэвтрэхийг оролдсон хэмээжээ.
Тус орон сууц руу хууль бусаар нэвтрэн орохын тулд Собол хүч хэрэглэсэн байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ
Иван дурак