НИЙГЭМ

Өрхүүдээс дөрөв, тусгаарлах байрнаас 44 тохиолдол шинээр бүртгэгдлээ

“Нэг хаалга, нэг шинжилгээ” явцын талаар мэдээлэл хийж байна.

Засгийн газрын ХМА-ны дарга Ц.Ганзориг “Нэг хаалга, нэг шинжилгээ”-гээр одоогоор 91.000 гаруй хүнээс шинжилгээ аваад буйгаас өчигдөр хоёр, өнөөдөр дахин хоёр тохиолдол илэрлээ. ХӨСҮТ-ийн тусгаарлах байранд байсан иргэдийн шинжилгээнээс өчигдөр 40, өнөөдөр 46 тохиолдол илэрлээ. Үүний хоёр нь өрхөөс илэрсэн тохиолдол.

Массын дундаа дөрвөн тохиолдол илэрсэн нь халдварын тархалт харьцангүй бага, нам жим байдалтай байна гэж харж болохоор байна. Иргэд халдвар, хамгааллын дэглэмийг сайн барьж буйн илрэл” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-02-13 19:44

Хөл хорионы дараа гэхэд Нийслэл маань х�##�дваргүй хот болсон баймуй.

Холбоотой мэдээ

Back to top button