НИЙГЭМ

Сонгинохайрхан дүүргийн Толгойт бүсийн 15.000 өрхөөс өнөөдөр шинжилгээ авна

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Нэг хаалга-нэг шинжилгээ”-д өнгөрсөн гурван өдрийн хугацаанд эрсдэлтэй бүсийн 25094 иргэнийг шинжилгээнд хамруулсан. Харин өнөөдөр /2021.02.14/-өөс эхлэн гурван өдрийн хугацаанд дүүргийн эрүүл бүсийн 54000 гаруй өрхүүдийг өргөтгөсөн шинжилгээнд хамруулахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна.

нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Уг шинжилгээнд өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн баруун бүс буюу Толгойт орчим болон алслагдсан хороодын 15000 иргэд шинжилгээнд хамрагдах юм. Шинжилгээг дүүргийн эрүүл мэндийн төвийн шинжилгээний 10 түр цэг, төвийн бүсийн таван дүүрэг буюу БГД, БЗД, ХУД, ЧД, СБД-ийн эрүүл мэндийн төвийн явуулын 50 баг СХД-т ирж 11.00 цагаас шинжилгээ авч эхлээд байна.

нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс, гадаах болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Байнгын болон явуулын цэгүүд 11:00-17:00 цагийн хооронд сорьц цуглуулна. Шинжилгээний сорьцыг дүүргийн эрүүл мэндийн төв холбогдох лабораторид зөөвөрлөх ажлыг зохион байгуулна. Иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөн шинжилгээндээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

ӨНӨӨДӨР ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХ ХОРООД БОЛОН БАЙНГЫН ЦЭГИЙН БАЙРШИЛ:

нэг буюу түүнээс олон хүн болон road гэх мэтийн зураг байж болно

Байнгын цэг дээр тухайн хорооны ойр орчмын иргэд очиж шинжилгээ өгнө. Харин тухайн хорооны алслагдсан иргэдэд явуулын 50 цэг очиж шинжилгээ авна.

1. 1-р хороо - 107-р сургууль

2. 2-р хороо - 42-р сургууль

3. 3-р хороо - 65-р сургууль

4. 20-р хороо - 228-р цэцэрлэг

5. 21-р хороо - 74-р сургууль

6. 22-р хороо - 244-р цэцэрлэг

7. 32-р хороо - Хорооны байр

8. 33-р хороо - 122-р сургууль

9. 34-р хороо - 106-р сургууль

10. 35-р хороо - 273-р цэцэрлэг

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 14-нд 15000, 15-нд 15000, 16-ны өдөр 24261 өрхийг PCR шинжилгээнд хамруулахаар төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button