СПОРТ

Д.Батгэрэл UFC холбооны гурав дахь тулаанаа энэ сарын 24-нд хийнэ

Холимог тулааны UFC холбоонд өрсөлдөж буй анхны төдийгүй цорын ганц тулаанч Данаагийн Батгэрэлийн ээлжит тулаанаа энэ сарын 24-нд хийнэ. Түүний өрсөлдөгч нь АНУ-ын тамирчин Кевин Нативидад.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат, UFC холбоо, “Team Tungaa” “One team” клубийн тамирчин, Гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг, дасгалжуулагч Ш.Ганбаатарын шавь Д.Батгэрэл 2019 оны есдүгээр сард UFC холбооны анхны тулааны Өвөр Монгол тулаанч, найз Алтанхилтэйгээ хийн, 29:27-гоор дийлдсэн.

UFC холбооноос эл тулааныг “Үдшийн шилдэг тулаан”-аар тодруулж, хоёр тамирчныг тус бүрт нь 50 000 ам доллароор шагнасан юм.

Д.Батгэрэл дараагийн тулаанаа өнгөрсөн жил Аргентины тулаанч Гуйда Ганнеттитэй хийн, хүнд цохилтоор ялсан. Ингэснээр UFC холбоонд ялалт байгуулсан Монголын анхны тамирчин болсон билээ.

Түүний өрсөлдөгч Кевин Нативидад өмнө нь LFA холбоонд тулалддаг байсан. UFC холбооны хоёр дахь тулаанаа Д.Батгэрэлтэй хийх гэж байгаа нь энэ.

Д.Батгэрэлийн тухай нийтлэлийг ЭНД /https://eguur.mn/78113/ дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button