ДЭЛХИЙ

Гвиней улс Эбола вирусийн тархалттай тэмцэж байна

Гвиней улсад гурван хүн Эбола вирусийн халдвар авч нас барсны улмаас тахал дэгдсэн гэдгийг зарлалаа. Одоогийн байдлаар албан долоон хүн өвчилж гүйлгэн, цус алдах шинж тэмдэг үзүүлснээс гурав нь нас барсан байна.

Гвиней улсын Гоуеке дэх эрүүл мэндийн төвд ажилладаг сувилагч нэгдүгээр сарын 28-нд нас барж түүний оршуулгын ёслол дөрвөн өдрийн дараа болжээ. Түүний оршуулгын ёслолд оролцсон хүмүүс Эбола вирусийн халдвар авсан аж.

Өмнө нь 2013-аас 2016 оны хооронд Гвиней улсаас эхлэн Баруун Африк даяар Эбола вирусийн тахал дэгдсэний улмаас 11 мянга гаруй хүн нас барсан. Тус дэгдэлтийн эсрэг хэд хэдэн вакциныг бүтээж туршиж үзсэн бөгөөд тэр үеэс хойш Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад хэд хэдэн удаа халдвар гарахад вакцин ашиглан дарж байжээ.

Гвиней улс дахь ДЭМБ-ын төлөөлөгч Альфред Жорж Ки-Зербо хэлэхдээ “ДЭМБ сонор сэрэмжтэй байгаа бөгөөд вакцин үйлдвэрлэгч фирмтэй холбоотой байж тархалттай тэмцэхэд хангалттай хэмжээний тунг аль болох хурдан бэлэн болгохоор ажиллаж байгаа” хэмээсэн байна.

Анх 2015 онд Эболагийн вакциныг Гвиней улсад дөрвөн сарын турш туршсан аж. Мөн сүүлийн үед өвчтөний эдгэрэх магадлалыг нэмэгдүүлдэг эм бүтээсэн байна.

Эх суравлж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button