Нийгмийн

Зүрхний төрөлхийн гажиг засах мэс заслын эмчилгээний зардлыг ЭМД-ын сангаас гаргадаг болов

Б.Болдсайхан эмчийн санаачлан хэрэгжүүлж буй “Зүрх мартахгүй” төслийн хүрээнд зүрхний төрөлхийн гажигтай хүүхдэд мэс засал хийсээр байгаа билээ. Тэгвэл зүрхний төрөлхийн гажиг засах мэс заслын эмчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргахаар болжээ.

Энэ талаар ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн “Зүрх мартахгүй төслийн хүрээнд олон хүүхдэд амьдрал хайрласанд талархал илэрхийлье. 2021-нэгдүгээр сарын 22-ны өдрийн ЭМДҮЗ-ийн хурлаар “Төлбөрийн хэмжээ, жагсаалт, өртгийн жин, журам шинэчлэн батлах тухай” тогтоолын төсөл танилцуулагдаж, дэмжигдэн, батлагдаж ХЗДХЯ-нд бүртгүүлэхээр хүргүүлсэн.

Энэ тогтоолд “Зүрхний болон гол судасны төрөлх гажгийн мэс заслын эмчилгээг ЭМД-ын сангаас 100% хариуцахаар болсон” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2 сар 16, 2021 11:39

ашгүй дээ Болдсайхан эмчдээ эрүүл энхийг хүсье

Зочин
Зочин
2 сар 16, 2021 11:43

Болдсайхан эмчдээ хурдан эдгээд, улам олон хүүхдийн амь аврах болтугай гэж eрөөe

lk
lk
2 сар 16, 2021 16:26

Зүгээр нулимс гарчлаа. Болдсайхан эмч чиг сайн үйлстэн олон төрөөсэй.

Зочин
Зочин
3 сар 2, 2022 21:18

Ашгүйдээ ТӨР МИНЬ. ХАМГААС САЙХАН СЭТГЭЛТЭЙ БОЛДСАЙХАН ЭМЧДЭЭ ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ.

zochin
zochin
3 сар 2, 2022 22:58

Bolsaixan emchi eruul enxiig xusej amjilt erooe

Холбоотой мэдээ

Back to top button