ЭРҮҮЛ МЭНД

Өнөөдөр Хан-Уулаас бусад дүүрэгт шинжилгээний цэг ажиллахгүй

 "НЭГ ХААЛГА - НЭГ ШИНЖИЛГЭЭ" арга хэмжээ Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт явагдаж 120000 иргэнээс шинжилгээ авсан.

Маргааш Хан-Уул дүүргийн өрх бүрээс нэг хүнийг шинжилгээнд хамруулах тул лабораторийн ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс бүх дүүргийн суурин болон явуулын цэгүүдийн үйл ажиллагааг зогсоохоор боллоо.

Тиймээс Баянзүрх дүүргийнхэн та бүхэн хөл хорионы дэглэмээ баримталж, дүүргийн нутаг дэвсгэрт хоёрдугаар сарын 21-22-нд зохион байгуулагдах "НЭГ ХААЛГА - НЭГ ШИНЖИЛГЭЭ" арга хэмжээндээ хамрагдаарай.

ЖИЧ: Зөвхөн ажил явдал гарсан иргэдийг оршуулгын бичгийг үндэслэж дүүргийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хэсэгт шинжилгээ авна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button