НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Л.Мөнхтүшиг: Гуравдугаар сард тусгай үүргийн 12 нислэг үйлдэнэ

УОК, ЭМЯ-ны мэдээллийн үеэр ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг тусгай үүргийн нислэгийн талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Гадаадаас ирэх иргэд 10 хоног тусгаарлагдах байранд, дөрөв хоног гэртээ тусгаарлагдана. Тусгаарлалтын хоёр дахь болон найм дахь хоногуудад шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд 10 дахь хоногт нь гэрт нь гаргана.  

Хоёрдугаар сарын 26-ны өдөр БНСУ руу нислэг хийнэ. Гуравдугаар сард нийт 12 нислэг үйлдэнэ. Үүнээс Сөүл рүү зургаан удаа хийх бөгөөд зөвхөн транзит нислэг  хийнэ. Учир нь Солонгос улсад халдвар авагсдын тоо их байгаа тул транзитаар ирэх иргэдээ Сөүлээс ирэх хүмүүстэй холихгүй байхаар шийдсэн.

Мөн Токио хот руу гурван удаагийн нислэг үйлдэх ба Японд байгаа оюутнуудыг авчрах юм. Түүнчлэн Казахстаны нийслэл Нур-Султан хот руу гуравдугаар сард нислэг үйлдэнэ" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Boy
Boy
2 сар 18, 2021 20:20

Бэртэгчин зантай ацан банди

Холбоотой мэдээ

Back to top button