Нийгмийн

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “AstraZeneka” вакцин хийлгэнэ

Өчигдөр /2021.2.18/ Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Clubhouse”-т уригдан Covid-19-ийн эсрэг вакцины талаарх асуултад хариулжээ. Тэрбээр энэ сарын 23-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дараа "AstraZeneka” вакциныг хийлгэж, иргэдээ уриална гэдгээ мэдэгдсэн байна. Вакцины хамгийн эхний тунг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэж, иргэдээ уриална гэдгээ мэдэгдээд байгаа билээ.

Энэ сарын 22-ноос эхлэн "AstraZeneca” вакцины эхний 150 мянган тун нь Монголд ирэх аж. Нэг хүнд хоёр тун таригдах тус вакциныг эмнэлэг, цагдаа, онцгойгийн ажилтан зэрэг галын шугамд ажиллаж буй 75 мянган хүнд хийх аж. Үүний дараа бусад гурван төрлийн вакциныг үе шаттай оруулж ирэх ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Tumur
Tumur
2021-02-22 20:01

1д.астразеника вакциныг ГЕРМАНд тариулахгүй гэж хориг тавиад байна ялангуяа эмч нар нь(60%-үр дүнтэй),иймээс тэнд 65,0000 доз вакцин хэрэггүй хөглөрч байна,монос тэнд сан�##� тавьж болох юм,2д.Өмнөд Африкийн БНУ астразеника тэнд ямарч үр дүнгүй байна 1,000,000 доз вакцинаа буцааж ав гэж Энэтхэгт хэлжээ,харин монос тэндээс маш хямдаар авч болох ч байж мэднэ тэндээ бол өөрсдөө авахгүй ,хаях хэцүү болсон зүйл болж,3д.америкийн цэргийн 3-н цэргийн нэг нь хийлгэхгүй эсэргүүцэлтэй байгаа л юм байна өөрийн модерна вакцинаа. Эдгээр мэдээллийг бусдыг муулсандаа биш тухайн улсын нэр хүндтэй хэвлэл мэдээлэлээс авснаа тэр ориг хэл дээрхи хэвлэлийг нь харуулж байгаад "РОССИЯ"ТВ мэдээллээ

Холбоотой мэдээ

Back to top button