СПОРТ

Саид Моллаи Монгол Улсын нэрийн өмнөөс хоёр дахь медалиа хүртлээ

Жүдо бөхийн Тель Авивын “Их дуулга” Израиль улсад хоёр дахь өдрийн барилдаан дөнгөж сая дууслаа.

60 орны 422 тамирчин зодоглож буй тус тэмцээнд Монголоос ганцаараа барилдсан ДАШТ-ий алт, хүрэл медальт  Саид Моллаи мөнгөн медаль хүртлээ.

1 хүн, цэнгэлдэх хүрээлэн, дотор болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Иргэншлээ солин, Монголын тамирчин болсон, иран бөх тэрбээр эрэгтэйчүүдийн 81 кг-ын аваргын төлөөх барилдаанд Узбекистаны жүдоч Ш.Болтабаевд дийлдэв. Ингэснээр Монголын нэрийн өмнөөс анх удаа аваргын төлөө барилдлаа. Мөн Монгол Улсын нэрийн өмнөөс хоёр дахь медалиа хүртэн, манай улсын Төрийн далбааг хоёр дахь удаагаа мандуулав.

Саид Моллаи энэ удаагийн “Их дуулга”-д шигшээд шалгарахдаа З.Цкаев (Азербайжан), А.Эспозито (Итали), Д.Рессель (Герман), А.Лапинагов (ОХУ) нарыг ялсан юм.

Иран улс улс төрийн шалтгааны улмаас тамирчдаа Израилийн тамирчидтай өрсөлдөхийг хориглосон. Иран бөх Саид Моллаи Израильд болсон “Их дуулга”-д барилдсан нь сэтгэл зүйн хувьд хүнд байсан нь мэдээж.

1 хүн, зурвас, дотор болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Иранчууд түүнийг “Хувиа хичээсэн, урвагшч” гэж шүүмжилсэн бол израильчууд онгоцны буудлаас халуун дотноор угтан авсан юм. Үүнийх нь хариуд Саид Моллаи “Израильчуудын сайхан сэтгэлийг хэзээ ч мартахгүй” гэж хэлсэн билээ.

Моллаей Саеид яагаад иргэншлээ сольж, Монголын тамирчин болсон тухай нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Image result for saeid mollaei mongolia
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
odhuu
odhuu
2021-02-21 08:53

odhuu

Холбоотой мэдээ

Back to top button