СПОРТ

О.Цэцэнцэнгэл “Их дуулга”-аас анх удаа медаль авлаа

Жүдо бөхийн Бакугийн “Их дуулга” тэмцээн Азербайжан улсад өнөөдөр дууслаа.

Монголын тамирчдаас Б.Ганхайч, А.Адьяасүрэн нар мөнгө, Ц.Цогтбаатар, Б.Хорлоодой нар хүрэл медаль хүртсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Дөнгөж сая эрэгтэйчүүдийн +100 кг-д барилдсан О.Цэцэнцэнгэл хүрэл медаль хүртлээ. Улсын начин Одбаярын хүү, ОУХМ цолтой тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Бразилын бөх Пальминиг вазари үнэлгээгээр ялав. 22 настай О.Цэцэнцэнгэл Их дуулгаас анхны медалиа хүртэж байгаа нь энэ.

Ингэснээр Монголын жүдочид Бакугийн “Их дуулга”-аас хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button