СПОРТ

О.Цэцэнцэнгэл Абу Дабигийн “Их дуулга”-д түрүүллээ

Жүдо бөхийн Абу Дабигийн “Их дуулга” тэмцээн АНЭУ-д дөнгөж сая дууслаа. Тэмцээний эрэгтэйчүүдийн хүнд жинд барилдсан, ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл түрүүлэв.

МИАТ компани, Женко клубийн тамирчин ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл аваргын төлөөх барилдаанд “Их  дуулга” тэмцээний мөнгө, хүрэл медальт, Румыний Владут Симионескуг ялав.

Улсын начин Одхүүгийн хүү Цэцэнцэнгэл ийнхүү Их дуулгын дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүллээ.

Ингэснээр Монголын жүдочид Абу Дабигийн “Их дуулга”-аас хоёр алт, гурван хүрэл медаль хүртэв. Ц.Цогтбаатар, О.Цэцэнцэнгэл нар алт, Б.Хорлоодой, Ё.Басхүү, Л.Энхрийлэн нар хүрэл медаль авлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x