НийгмийнСПОРТ

О.Цэцэнцэнгэл Парисын "Их дуулга"-ын +100 кг-д түрүүлсэн анхны монгол жүдоч боллоо

Жүдо бөхийн Парисын “Их дуулга” тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, Монголын жүдочид хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэв.

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-д Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, "Хилчин" спорт хороо, "Таван Хур" компаний тамирчин Ёндонпэрэнлэйн Басхүү алт, эмэгтэйчүүдийн 48 кг-д "Имперо" группын тамирчин Бавуудоржийн Баасанхүү мөнгө, 73 кг-д Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, ШШГЕГ-ын "Сүлд" спорт хороо, Ус сувгийн ерөнхий газар, "Наранмандал" компаний тамирчин, олимпын хүрэл медальт Цэнд-Очирын Цогтбаатар хүрэл медаль авсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэмцээний сүүлчийн өдөр эрэгтэйчүүдийн +100 кг-д ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл түрүүлж, Парисын дэвжээнд төрийн дууллаа эгшиглүүллээ.

"Хилчин" спорт хороо, МИАТ компаний тамирчин тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд “Баку-2018” ДАШТ-ий мөнгөн медальт, Азербайжаны Ушанги Кокауриг ялав. О.Цэцэнцэнгэл эхний барилдаанд Францын Херманн Джигуйбаг 3:19, хэсгийн аваргын төлөө Финландын Мартти Пуумалайненг 3:40 минутад цэвэр ялсан.

Улмаар хагас шигшээд домогт Тедди Риньегийн ялалтын цувралыг зогсоосон, 2021 оны дэлхийн аварга Японы Кокоро Кагэүраг торгуулиар ялж, аваргын төлөө барилдахаар шалгарсан юм.

Ингэснээр тэрбээр Парисын “Их дуулга”-д түрүүлсэн Монголын ес, +100 кг-д алтан медаль хүртсэн анхны монгол жүдоч боллоо. Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр тэргүүтэй олон шилдгүүдтэй Монголын +100 кг-ын жүдочид тус тэмцээнд түрүүлээгүй байсан юм. Энэ дутууг улсын начин Одхүүгийн хүү Цэцэнцэнгэл гүйцээлээ.

Ийнхүү монгол жүдочид Парисын “Их дуулга”-аас хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр гуравдугаар байрт шалгарав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-02-07 09:13

Mundag baina shuu minii duu, aawiinhaa hureeguid hureed

Zochin
Zochin
2022-02-07 09:50

Hamgiin gol n aldar gaviyandaa tashuurah vii,daruu tolov bj ulam ih amjilt gargahig husei !

Холбоотой мэдээ

Back to top button