СПОРТ

Саид Моллаи медалиа Изриалийн жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчид дурсгажээ

Иргэншлээ солин, Монголын тамирчин болсон, иран бөх, ДАШТ-ий алт, хүрэл медальт Саид Моллаи Изриаль улсад үргэлжилж буй Тель Авивын “Их дуулга”-аас мөнгөн медаль хүртсэн билээ.

Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт тэрбээр Монгол Улсын нэрийн өмнөөс хоёр дахь медалиа хүртэн, манай улсын Төрийн далбааг мандуулсан юм.

Энэ удаагийн тэмцээн Саид Моллаи давхар, давхар сорилт болсон. Учир нь Иран улс төрийн шалтгааны улмаас тамирчдаа Израилийн тамирчидтай өрсөлдөхийг хориглосон. Иран бөх Саид Моллаи Израильд болсон “Их дуулга”-д барилдсанд иранчууд түүнийг ихээхэн эсэргүүцэн, “Хувиа хичээсэн, урвагч” гэж шүүмжилсэн юм.

1 хүн, дотор болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Харин эсрэгээрээ Изриаль улс түүнийг халуун дотноор угтсан. Тус улсын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Мошэ Понтэй Саид Моллаи онгоцны буудлаас угтан авч, өндөр хамгаалалт дор тэмцээнд оролцуулсан юм.

Үүнийх нь хариуд Саид Моллаи Тель Авидын “Их дуулга”-аас хүртсэн мөнгөн медалиа Мошэ Понтэд дурсгажээ.

Улс төрийн өнцгөөс нь харахад түүний энэ үйлдэл Монгол Улсад эрсдэлтэй, сөрөг нөлөөтэй байж мэдэх. Адаглаад Иран улс тэмцээндээ монгол тамирчдыг оролцохыг хориглох эрсдэл талаасаа.

Моллаей Саеид яагаад иргэншлээ сольж, Монголын тамирчин болсон тухай нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Image result for saeid mollaei mongolia
Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

12 Сэтгэгдэл

  1. MONGOL ULSYN IRGENSHIL AVAAD MANAI ULSYN NERIIN OMNOOS BARILDSAN YUM BOL MEDALI AVSAN YUM BOL MONGOLD AVCHIRNA BIZ DEE. ENIIG MONGOLYN IRGENSHLEES XASAJ XOOJ YAVUULAX XEREGTEI.IRANDAA ALUULNA UU MONGOLD XAMAA BAIXGUI. ER NI TEGEED CH XAA BAISAN IRANTAI MONGOL MUUDALTSMAARGUI BNA SHUU. IRAN ULS MONGOLD GAI TARIAGUI. XARIN ENE MUU BOXOOS BOLJ OLON YUM BOLOX VII

  2. Атаархагчид л муулдаг юм. Эгүүр минь энэ бол түүхэн үйл явд#### бид Иранчуудаас айгаад байх ч шаардлага байхгүй!
    Тэд яаав л гэж харин тэд биднээс л айх ёстой! Бүтээсэн амжилтаар нь бахархаачдээ!

  3. Сэрэмжлэх юм блгүй л яахав Гэхдээ юм болгоноос айж явна гэж юу байхав Монголд ямар ч эрсдэл тохиолдохгүй

  4. Монголд урвагчид багадаагүй. Энэ удахгүй Израйльд урвана. Эх орон ард түмнээсээ урвасан урвагч яав ч олигтой хүн биш. Энэ тэгээд насан туршдаа монголын ард түмний татвараас шагн#### урамшуул#### аваад шимэгчлээд амьдарна

  5. Овоо эр гэж бодсон үгүй байжээ. Хүнд өгөхөөсөө өмнө Монголын ард түмэнд ядахдаа зургийг нь явуулчихгүй дээ.

  6. Өөрийн инстаграм хуудсандаа мед####ийнхаа зургийг аваад намайг дэмжсэн израйль, мөн монголчууддаа баярл####аа гээд бараг байнга шахуу монголын д####баатай эможи ашиглаад байсан шүү. Зарим хүмүүс хэрээ мэдэж яриарай!!

  7. Эх орны маань нэр гарч байв#### бусад нь яах вэ….Энэ хүн хавчлага дарамтаас болж эх орноосоо дүрэвсэн саруул ухаант Монгол түмэн минь ойлгох хэрэгтэй….Анхны олимп дэлхийнхос аваргыг энэ хүнч авчрах юм билүү

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button