УЛС ТӨРЯРИЛЦЛАГА

Хуульч М.Нармандах: Хэргийн оролцогч прокурор Ц.Насанбат мэдүүлэгт гарын үсэг зурсан гэдэгт эргэлзэхгүй байна

Нийслэлийн Прокурорын газар (НПГ)-ын орлогч, прокурор Ц.Насанбат өнгөрөгч долоо хоногт  хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй УИХ-ын гишүүн С.Батболд нарын 14 хүнд холбогдох хэргийн процессын талаар дэлгэрэнгүй ярилцлага /линк хавсаргав/ өгсөн. Тэрбээр ярилцлагадаа гадны зургаан оронд С.Батболд нарт хамаарах хөрөнгийг зарцаах, битүүмжлэх ажил зэрэг өрнөж буйг дурдаад шүүн шалгах ажиллагаа хэн нэг улстөрчийн захиалгаар бус, цэвэр хуулийн хүрээнд өрнөж буй гэж тодотгосон. Тэгвэл уг асуудлаар хоёр талын байр суурийг тэгш хангах зорилгоор УИХ-ын гишүүн С.Батболдын хуулийн зөвлөх М.Нармандахаас дараах тодруулгыг авлаа.

-ХАРИУЦАГЧИЙН ЗҮГЭЭС ТОДОРХОЙ ТАЙЛБАР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ХУУЛЬ ЗҮЙН БОЛОМЖГҮЙ БАЙСАН-

-УИХ-ын гишүүн С.Батболдын хуульчийнх нь хувиар түүнд холбогдох асуудлаарх Нийслэлийн прокурорын газрын орлогч прокурор Ц.Насанбатын өгсөн мэдээллүүд хэр үндэслэлтэй байгаа талаар байр сууриа илэрхийлнэ үү?

-Юуны өмнө танай хэвлэл, мэдээллийн байгууллагаас талуудын байр суурийг тэгш олгох зорилгоор биднийг байр сууриа илэрхийлэх бололцоо олгосонд баярлалаа. 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэр бүхий 14 хүнд холбогдуулан нэхэмжлэл прокуророос гаргасан байдаг. Уг нэхэмжлэлийн хариуцагч болох 14 хүний 9 нь Монгол Улсын иргэн биш, 5 нь Монгол Улсын иргэн байгаа бөгөөд энэ дотор миний үйлчлүүлэгч С.Батболдын нэр байдаг. Прокурор иргэний хэрэгт төрийн нэрийн өмнөөс оролцохдоо гаргасан нэхэмжлэл нь хуульд заасан үндэслэлийг бүрэн хангасан байх ёстой. Гэтэл төрийн нэрийн өмнөөс оролцох гэж буй прокурор нэхэмжлэлээ “Төрийн болон албаны нууцын тухай хууль”-ийг зөрчин төрийн маш нууцад хамааруулан “маш нууц” гэсэн тамга дарж гаргаж буй нь өөрөө анхаарал татаж байна.

Тиймээс хариуцагчийн зүгээс тодорхой тайлбар мэдээллийг өнөөдрийг хүртэл өгөх хууль зүйн боломжгүй байлаа. Хэрэв бид нэхэмжлэлийн талаар ямар нэгэн утга, үг үсгийн талаар тайлбарыг хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээнд өгсөн бол “төрийн маш нууц” мэдээллийг тараасан, задалсан гэх үндэслэлээр хуулийн хариуцлага хүлээх эрсдэлтэй байсан. Өөрөөр хэлбэл хуулиар бидний ярих эрхийг хязгаарлачихсан. Гэтэл энэхүү хугацаанд нэр бүхий цахим хуудас, хэвлэл мэдээллийн ажилтнууд, цаашлаад Нийслэлийн прокурорын газрын орлогч прокурорын зүгээс ил далд хэлбэрээр өөрсдөө “маш нууц” гэх мэдээллийг задлан гаргаж буйд би маш их гайхаж байна.

Нууцын зэрэглэлээс танай хүсэлтийн дагуу гаргасан гэж ойлгогдсон?

-Нууцаас бид гурван сар шаргуу хөөцөлдөж байж гаргаж чадлаа. Ингээд эртнээс ил ярих ёстой байсан. Гэтэл “маш нууц” гэчихээд бидний амыг бариад, харин өөрсдөө бол гадны хуульчдаар бүх зохиосон мэдээллээ цацаж байсан. Ямартай ч нууц биш зүйлийг нууц болгосон нь буруутаж шинжээчийн дүгнэлтийн дагуу ил боллоо.  Маш нууцлагдсан гээд хариуцагчаар татаад буй Монгол иргэндээ өөрт нь холбогдох материалыг нь өгөхгүй байсан хэрнээ яаж гадны хуулийн фирм, шүүхэд ил зүгээр өгөөд байсныг бас шалгах л хэрэгтэй. Нууцын горим ялгавартай үйлчлэх боломжгүй. Тэгэхээр маш нууцын горим хэн яаж зөрчсөнийг тогтоох хэрэгтэй.  Нэгэнт нууц биш зүйлийг маш нууцад хамруулчихаад түүнийгээ зөрчсөн бол үүнээс үүдэх хариуцлагаа холбогдох этгээд хүлээх л ёстой.

-Ц.НАСАНБАТЫГ  НӨЛӨӨЛЛИЙН МЭДҮҮЛЭГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН ГЭДЭГТ БҮРЭН ИТГЭЛТЭЙ БАЙНА-

-Гэхдээ Нийслэлийн прокурорын газрын орлогч прокурор Ц.Насанбат нэлээд дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд гаргасан шүү дээ. Та хуульчийн хувьд тэрхүү мэдээллийг хүлээн зөвшөөрч байна уу?

-Нийслэлийн прокурорын газрын орлогч прокурор Ц.Насанбат ямар зорилготойгоор ямар мэдээллийг ямар эх сурвалжаас гаргасныг би сайн мэдэхгүй байна. Би тухайн хэвлэлд өгсөн ярилцлагыг нь хуульчийн хувьд бүрэн анхааралтай уншиж танилцсан. Нэхэмжлэлийн шаардлага, он, цаг дараалал, үнийн дүн, мөн гадаад улсад шалгагдаж байгаа гэх хэргүүд, прокурорын даалгавар гэх мэт хоорондоо ямар ч уялдаа холбоогүй, дээр нь бодит нотолгоонд үндэслэгдээгүй, хэт нэг талыг барьсан мэдээллүүдийг гаргасан байсан. Прокурор хүн зөвхөн өөрийн шалгаж буй эрүүгийн хэргийн талаар хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд олон нийтэд мэдээлэх эрхтэй. Харин иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд нэхэмжлэгч болон хариуцагч нь ямар нэгэн мэдээлэл гаргаж шүүгчийн шүүн таслах ажиллагаа, хараат бус байдалд нөлөөлөх ёсгүй. Энэ утгаараа нэхэмжлэгч, хариуцагч аль аль нь нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэг зурдаг. Би хэргийн оролцогч Ц.Насанбатыг энэ үүргийг хүлээж, нөлөөлийн мэдүүлэгт гарын үсэг зурсан гэдэгт бүрэн итгэлтэй байна. Иргэний хэргийн шүүн таслах ажиллагааны явцыг гагцхүү шүүх олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Гэтэл шүүхээс тусдаа хуулийн эрх бүхий албан тушаалтан болох прокурорын зүгээс бие даан санаачлан мэдээлэл гаргаж буруутай байж магад гэсэн ойлголтыг төрүүлэхээр чадан ядан хичээж байгааг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлөх гэсэн оролдлого гэж үзэж байна.

Прокурор Ц.Насанбат нь Прокурорын хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийг дурдаж яриад байна. Гэтэл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан тусгай хууль буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг огт байхгүй мэт тойрч яриад байна. Төрийн прокурор хүн байгаа бүх хуулийн холбогдох зүйлийг бүхэлд харгалзсаны дүнд хуулийг хэрэглэх ёстой. Түүнээс өөртөө ашигтай зүйл заалтаа сонгоод ашиггүйгээ байхгүй мэт орхиод, олон нийтийг бүр төөрөгдүүлэх ярилцлага өгөөд явж байна гэж таарахгүй. Иргэний шүүхийн ажиллагаа нь эн тэргүүнд дээр дурдсан Иргэний процессийн хуулиар зохицуулагдана. Тиймээс уг хуулийн 31.1 дэх хэсгийг прокурор иргэний хэрэгт оролцохдоо баримтлах ёстой. Гэтэл үүнийг огт дурдахгүй, энэ заалтыг байхгүй мэт яриад тайлбарлаад байгааг ойлгохгүй байгаа.

Энэ үүднээс нэхэмжлэл гаргах эрх бүхий субъект прокурор мөн эсэх нь бидний хувьд бас эргэлзээтэй байна. “Маш нууц” гэсэн нэрийн дор нэхэмжлэлийн шаардлагыг анхнаас нь нуусан, мөн нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн гэж үзсэн ч огт хоорондоо хамааралгүй, заримыг нь огт танихгүй Монгол улсад оршин суудаггүй нэр бүхий гадаадын иргэдтэй хамтатган хариуцагчаар татан иргэний хэрэгт оруулж байгаа нь ойлгомжгүй байсан тул нэхэмжлэлийн утгыг дэлгэрэнгүй тайлбарлах бололцоо байсангүй.

-Сүүлийн үед С.Батболд гишүүний талаар янз бүрийн мэдээлэл өдөр бүр гарч байна. Дээр нь Нийслэлийн прокурорын газрын орлогч прокурор Ц.Насанбат нь маш тодорхой зүйлүүдийг яриад байхад та нарын зүгээс хэвлэлд тодорхой мэдээллийг гаргах боломжгүй гээд байгаа нь ямар учиртай юм бэ?

-Би хуульч хүний хувьд гагцхүү хуулийн хүрээнд ажиллана. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа мэдээллийн зорилго, чиглэл, үндэслэлийн талаар тэдний өмнөөс дүгнэлт хийж, байр суурь илэрхийлэх нь зохисгүй байх. Гэхдээ би дээр хэлсэн, хариуцагчийн зүгээс байр сууриа ил тод илэрхийлбэл эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэх эрх зүйн орчин өмнө үүсгээд (маш нууц оруулаад) бидний ярих эрх бүрэн хаагдмал байсан гэдгийг олон нийт тэр бүр сайн мэдэхгүй байх. Харин прокурор энэ байдлыг бүрэн ухамсарлан мэдэж буй хэрнээ олон нийтэд хариуцагч тал дуугүй байгаа нь хүлээн зөвшөөрч буй мэт сэтгэгдэл төрүүлэхүйц байдлаар ярилцлага өгсөн байна.

Бид анхнаасаа бүх зүйл ил тод, нээлттэй байх ёстой гэсэн байр суурийг баримталж ирсэн. Энэ утгаараа иргэний хэргийн нэхэмжлэлтэй холбогдуулан нууцаас гаргах хүсэлтээ шүүхэд тавьсны эцэст шүүх хүсэлтийг хүлээн авч саяхан хуульд нийцүүлсэн шийдвэр гаргасан. Гэвч одоогоор шүүгчийн захирамж бидний гар дээр албажиж ирээгүй байна.

-Тэгвэл нууцаас гаргасан захирамжийг та гардан авсаны дараа бидэнтэй ярилцлага хийж болох уу? Тэр үед дэлгэрэнгүй мэдээллийг Та бидэнд өгч болно биздээ?

-Хуульд заасны дагуу шүүгчийн захирамжаар зөвшөөрсөн хэмжээнд мэдээллийг дэлгэрэнгүй өгөхөд надад татгалзах зүйл алга. Энэ дашрамд хэлэхэд олон нийтийн анхаарлын төвд байлгаж асуудлыг шийдүүлэх хүсэлт нэхэмжлэгчийн талаас илэрхийлж байгаа бол анхнаасаа нэхэмжлэлээ тэд маш нууцад оруулах хэрэггүй байсан юм. Прокурор өөрсдөө олон нийтийн анхааралд ил, далд байдлаар зориуд авчирчхаад мэдээллийг олон нийтэд тэгш олгох бололцоо олгохгүй байгаа нь учир дутагдалтай санагдаж байна. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд та бүхэн энэ асуудал дээр идэвх санаачилгатай ажиллаарай гэж хүсэж байна.

-Танд баярлалаа


ӨМНӨХ ЯРИЛЦЛАГА:

Ц.Насанбат: С.Батболд нарын хөрөнгийг царцаах, битүүмжлэх ажиллагаа гаднын зургаан орны шүүхэд зэрэг явагдаж байгаа ярилцлагыг ЭНД ДАРЖ уншина уу.

Г.ҮҮЛТ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

26 Сэтгэгдэл

  1. Олон нийтэд эргэлзээтэй байсхийгээд Сү. Батболд гадаад дотоодод мөнгө хөрөнгө идсэн нуусан нь үнэн гэх нэг т#### ерөөсөө тийм юм байхгүй зохиомол гэх нэг т#### хоорондоо мэдээлэл цацаад байхаао Насанбат прокурор хуулийн өмнөөс энэ эргэлзээг тайлах зөв ш дээ юу нь буруу гэж Харин чи С.Батболдод гадна дотоодод хэрэг үүсээд явж байгааг нотолоод хэлчихлээ. Ямар ч гэсэн гадаадад маш их үл хөдлөх хөрөнгөтэй бас Эрдэнэтээс зэс авсан хэрэгт холбогдодсон хүн мөн юм гэдгийг төр болон хувийн өмгөөлөгч нь зэрэг зарлачихлаа гэж ойлголоо

  2. Ene Nasanbat geed nuhur chini aluurchin deeremchdiig sullaj yavuulaad hunii amiar toglood baidag baij Su deer zohiomol hereg uusgeed baidag yanziin nuhurduu

  3. Угаасаа л женкогийн хонгилын нэг хэсэг л дээ Насанбат. Олон хүний амьдр####аар тоглосон

  4. ЗА ДАА ХУУЛЬ ШҮҮХИЙН БОЛЖ БҮТЭХГҮЙ БАЙГАА НЬ Ч ҮНЭН ДЭЭ. ХУУЛИЙН АНГИЙН ОЮУТНУУД СУДАЛМААР ГОЁ КЭЙС БАЙНА

  5. ХОНГИЛЫН МАНААЧ ИЙМЭРХҮҮ ХҮМҮҮС ИЛ ГАРЧ ИРЖ БАЙГАА НЬ САЙН ХЭРЭГ АРД ТҮМЭН ОЛОН ХУУРТАЖ ТАРХИА УГААЛГААД БАЙХГҮЙ БАЙХ ШҮҮ

  6. Хонгилын шүүгч, прокурор нар эхнээсээ үнэн нүүр нь илчлэгдэж байгаа. Тэд дураараа авирладаг байд####д харин ч хуульч хүн хууль зүйн үндэслэлтэй тайлбар өгсөн байна.

  7. Насанбат прокурор бол маш тодорхой баримт сэлтэд тулгуурлаж хуулийн үүднээс асууд#### хөндөж ярилцлага өгсөн. Үүнд нууцлаад байх юу байгаа юм бэ? ард түмний өмчийг хулгайлж гадаадад нууж буйг иргэд олон нийт мэдээлэл аьах эрхтэй. хөрөнгө битүүмжлээд л ваа юм байна шүүдээ. харин ч энэ нь иргэний хэрэг гэж байгаад гэмт үйлдэлтэй бол эрүүгийн хэрэгт шилжих ёстой байхаа. тэр их хөрөнгө сэлтээ яаж олсон, татвар төлсөн эсэх,

  8. Ц.Насанбат ч олон хүн хэлмэгдүүлэх ажиллагааг гардан зохион байгуулсан хүн дээ. Энэ удаад бас нэг тийм зохион байгуул####ттай үйл ажиллагаа л яваад байгаа харагдаж байгаа. Женко хөлсний бичээч нар ч өдөр шөнөгүй сандр####дан сэвж байгаа шд. Яг л нөгөө төмөр замаар танк орж ирнэ гэдэг шиг

  9. Бүгдийг ил тод байлгах ёстой. Их олон баримтууд гадаадад ил болсон байна. Манайх нууцлаад яахав дээ

  10. Ер нь эрх дархантууд дураараа идэж луйвардсанаа “төрийн нууц” нэрээр х####хавчлагддаг нь үнэн шүү дээ. Төрд ажиллаж байгаа хүмүүсийн үйл ажиллагаа, үйлдэл нь ил тод байх ёстой ат#### “нууц” нэрээр бултуулдаг явдлыг зогсоох шаардлагатай. Ард түмний хөрөнгийг зарцуулах гэж байгаа бол татвар төлсөн түмний сан####ыг харг####зах шаардлагатай.

  11. Сү-н троллууд хэл амаа билүүдээд эхэллээ. Хэдмйг өгдөг бол? Эд нарынхаар бол Монголын ард түмнийг маш их хуурч хохироосон Бороо голд, Тавантолгойн луйвар, Оюутолгойн ####даатай гэрээнүүд зөв юм байна л даа…?

  12. Шүүгч байсан эгч байна. Одоо шүүгчээсээ больсон юм байх л да.

  13. Насанбат тэр их мөнгөтэй хүнийг яах гэж ингэж оролдох вэ дээ.Үнэнийг л хэлсэн байна лээ.Өнөөх ####дарт улсыг тоносон луйварчид чинь ингээд л өөрийх нь т####аар үнэн хэлсэн хүмүүсийг янз бүрээр оролдож зоригийг нь мохоох арга хэргэлсээр байж дуугүй болгоод боломж олдвол хэлмэгдүүлээд тоглоод хаядаг цөөврүүд шүү.Энэ өмгөөлөгч авгай ч гэсэн үйлчлүүлэгч гэх өөрийн эзэн Батболдынхоо луйврыг цагаатгах эсрэг т####аа ямар нэг өө гаргах гээд мөнгөнд явж байгаа л хүн шүү дээ.

  14. 46.101.105.123 0 минутын өмнө
    Яг зөв. Ганбаатар т####бай дээр өөрийгөө шата####аа шүү гэж байхад хүртэл дугарахгүй байсан прокурор одоо хэвлэлээр томроод яахавдээ. Ганбаа гишүүн өөрийгөө шатаагаад өлсөж байгаад бие нь муудаад өнгөрчихсөн бол яах юм бэ? Жагса#### цуглаан эмх замбараагүй байд#### үүссэн бол Насанбат хариуцах уу? Нийгмийн стрессээс болоод 2 ч хүн өөрийгөө шатаачихлаа Насанбат хариуцах уу?

  15. Хулгайч нар хоорондоо ингээд хэрэлдэж зодолдоод байв#### ард түмэн тэднийг сайн таньж мэдэхэд аштай юу даа сонгуульд ####ь нь ч ялахгүй гэдэг нь тодорхой

  16. Нэн Эргүү.мн сайт нэг хэсэг овоо чимээгүй байснаа сонгууль дөхмөгц эзэндээ үйлчлэх гээд амь орж эхлэвээ дээ

  17. SU giin hamgaalagchid ymar ih uom.TB bolgon magtan duulaad.yaasan ih mungetei.hurengetei hun be.Mongol ulsiin hamgiin hetsuu emegnel Zorigiin hergeer hilseer yl edelj bga 2 hunii tulee ta nar ingej duugaraach.Tegvel ta nart egeh mungegui ch Burhan ta nariig 9 ueeer chin shagnah baihda.Unennii tuil.mungegui yduu hunii duugarch chaddagui yasan tur.shuuh.TB uud ve

  18. Эндээс юу ч ойлгосонгүй. Бүгдийг нь танихгүй юм байна. . Миний зөн билэг бол энэ Сү. Батболд гэгчийг сайн хүн, сайн эр гэж боддог. Энэ Насанбат гэгч бол маш муу хүн гэж харагдаж байна. Ерөнхийлөгч асан Ээбээ нэг удаа Жонхууд хүний нөөц байхгүй, харин хулгайчийн нөөц бол бий гэж билээ. Жэнкогийн хулгайчийн нөөцийн тод жишээ бол энэ Насанбат гэгч мөн гэж олон хүн бат####даг юм байна лээ.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button