Нийгмийн

С.Энхболд: Вакцин тариулсан иргэдэд аль ч улсад хүлээн зөвшөөрөгдөх лавлагаа өгнө

Ерөнхий сайд 11:40 цагт Монгол Улсад ирсэн вакцины эхний тунг хийлгэлээ. Тэрбээр БНЭУ-аас ирсэн “AstraZeneca” вакциныг II эмнэлэгт тариулсан юм. Харин түүний дараа Эрүүл мэндийн сайд С.Энхболд тариуллаа.

Вакцин хийлгэсний дараа тэрбээр “Вакцин тариулсан иргэдэд Монгол англи хэл дээр лавлагаа өгнө. Тус лавлагааг дэлхийн аль ч улсад хүлээн зөвшөөрдөг. Эхний ээлжинд эрсдэлтэй орчинд ажиллаж байгаа албан хаагчид дархлаажуулалтад хамрагдана. Иймээс эдгээр албан хаагчдыг вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button