НИЙГЭМ

ОУВС-гийн суурин төлөөлөгч хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр /2021.02.24/ Олон Улсын Валютын Сан (ОУВС)-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Юн Сок Хёныг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн эдийн засгийн өнөөгийн төлөв байдал, цар тахлын үед Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ, үндэслэл, үр дүнтэй байдлын талаар мэдээлэл өгч, санал солилцов.

ОУВС-ийн Суурин төлөөлөгч ноён Юн Сок Хён цар тахлын энэ хүнд нөхцөлд эдийн засгийг дэмжих чиглэлд Засгийн газар, Монголбанкнаас бодлогын шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг онцолж, цаашид санал солилцож хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ гэж Төв банкнаас мэдээлэв.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button