УЛС ТӨР

Я.Содбаатарыг МАН-ын нарийн бичгээр томилно

У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газарт Шадар сайдын албан тушаал хашиж байсан Я.Содбаатар ажлаа өгөөд удаагүй буй. Тэрбээр ЖДҮХС-гаас зээл авч, уг зээлийн асуудлаарх хууль шүүхийн асуудлаа чимээгүй байдлаар зохицуулсан шалтгаанаар 2020 оны сонгуульд нэр двэшилгүй үлдсэн байдаг.

МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй ойрын харилцаатай Я.Содбаатарын хувьд төрийн албан тушаал авалгүйгээр, нам дээрээ анхаарч, Ерөнхийлөгчийн сонгуулиар ажиллахаар төвлөрч буй. Түүнийг У.Хүрэлсүх МАН-ын нарийн бичгийн даргаар томилуулах саналаа удахгүй Удирдах зөвлөлд оруулахаар бэлтгэж байгаа аж.

МАН-ын Удирдах зөвлөл саяхан хуралдаж, Их хурлыг хойшлуулах шийдвэр гаргасан. Дараачийн Удирдах зөвлөлийн хуралдаан МАН-ын 100 жилийн ойн баярын өмнө товлогдох чигтэй байна.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Больж үз ьирусын эсрэг зөв арга хэмжээ авч чадаагүй энэ нөхрөөр намаа самруулах гээ юу?

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button