НИЙГЭМ
Энэ сард 235 мянган хүн хүнсний талонд хамрагджээ

Өнгөрөгч оны нэгдүгээр сараас эхлэн хүнсний талоны үнийн дүнг нэмэгдүүлж томд хүнд 32.000, хүүхдэд 8000 төгрөгийн мөнгөн дүнг сар бүр олгох холбогдох яамны шийдвэр гарсан билээ. Улмаар хоёрдугаар сард 43 мянган өрхийн 235 мянган хүн хүнсний талонд хамрагдсан байна.
Уг мөнгийг төрийн банкны картаар сар бүр олгодог бөгөөд зөвхөн мах, сүү, гурил, гурилан бүтээгдэхүүн, цөцгийн тос, элсэн чихэр, төмс, хүнсний ногоо, будаа, ургамлын тос, өндөг, жимс, жимсгэнэ зэрэг 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн авахад зарцуулагдах аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.