
АНУ-ын гимнастикийн дасгалжуулагч 63 настай Жон Геддерт тамирчиддаа бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн хэрэгт шалгагдаж байхдаа амиа хорложээ. Тодруулбал, Жон Геддертийн цогцсыг өнгөрөгч Пүрэв гаригт олсон байна.
Түүнийг гимнастикийн багийн эмч Ларри Нассарын хамт олон зуун тамирчдыг хүчирхийлсэн, хүний наймааны золиос болгосон хэмээн үзэж, 24 зүйл ангиар мөрдөн шалгаж байжээ. Жон Геддерт нь 2012 оны Олимпийн наадамд АНУ-аас оролцсон гимнастикийн багийн дасгалжуулагчаар ажилласан аж.
Жон Геддертийг шүүх хурлын үеэр 13-16 насны олон хохирогчид түүний эсрэг мэдүүлэг өгсөн байна. Тэрбээр Пүрэв гаригийн өдөр хэргээ хүлээхээ мэдэгдсэн боловч эл өдрөө амиа хорложээ.
Эх сурвалж: BBC












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.