Нийгмийн
ХӨСҮТ: Хоногт илэрсэн 30 тохиолдлын 16 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний ойрын хавьтал

ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл хийлээ. Тэрбээр “30 хүнээс коронавирус илэрлээ. 16 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нээс батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал. Харин бусад нь өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаас илэрсэн. Ингээд Улаанбаатарт батлагдсан тохиолдлын тоо 1989 боллоо” гэсэн юм.