НИЙГЭМ

Сангийн сайд Б.Жавхлан Эдийн засгийн бодлогын зөвлөлтэй уулзлаа

Ковид-19 цар тахлын нөлөөгөөр манай улсын эдийн засаг 6 хувиар агшиж, улс орны нөхцөл байдал хүндэрсэн энэ цаг үед ард иргэдийхээ эрүүл мэндийг хамгаалж, ажлын байраа хадгалж, эдийн засгаа сэргээх дунд хугацааны 10 их наядын цогц төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү төлөвлөгөө хэрэгжсэнээр уналтад орсон эдийн засгаа ойрын гурван жилд сэргээж, ажлын байраа дэмжсэн дунд хугацааны хүү багатай зээл, дэмжлэгүүдийг ард иргэд, ахуйн нэгжүүддээ үзүүлэх юм.  

Гурван жилийн хугацаанд хэрэгжих 10 их наядын төлөвлөгөөг Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх эдийн засгийн бодлогын зөвлөлд танилцуулж, эдийн засагчидтай санал солилцлоо. 

Хүү багатай зээлийн шалгуур, аж ахуйн нэгжүүд ямар зориулалтаар ашиглах, эргээд улсын эдийн засагт хэрхэн сайн үр дүнг авч ирэх, орон сууцны хөтөлбөр дундаж давхарга болон залуу гэр бүл зорилтод бүлэг хэрхэн хамрагдах зэрэг 10 их наядын цогц төлөвлөгөөтэй холбоотой сэдвүүдээр Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөлийн гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

Тус зөвлөл нь Монгол улсын хөгжлийн бодлого, эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөөний асуудлаар Засгийн газарт бодлогын зөвлөмж өгөх, дэмжлэг үзүүлэн ажиллах юм. Зөвлөл  нь Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Статистикийн ерөнхий газар, Үндэсний хөгжлийн газар, МҮХАҮТ, МУИС, СЭЗИС зэрэг төр, хувийн хэвшлийн төлөөлөл бүхий Академич, доктор, эдийн засагч, судлаачдын бүрэлдэхүүнтэй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button