Нийгмийн

Х.Нямбаатарын нэхэмжлэлтэй, жүжигчин Б.Навчаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрөгч оны дөрөвдүгээр сард жүжигчин Б.Навчааг цагдаад өгч, хэрэг нь прокурорын шатанд яллах дүгнэлт үйлдсэн гэгдэж байсан. Тэгвэл прокуророос түүний хэргийг хүчингүй болгожээ.

Тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сошиал хаягтаа:

“Би 14 настай хүүхэдтэй бэлгийн харьцаанд орж болно гэсэн хууль огт санаачлаагүй. Өнгөрсөн сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт надтай хамт нэр дэвшсэн нэр дэвшигчид энэ гүтгэлгүүдийг зохион байгуулалттай явуулсан. Энэ ажлуудыг гардаж явуулсан хүмүүсийн нэг бол би хэлмэгдчихлээ гэж ярьж байгаа Б.Навчаа гэж хүн.

Би өөрөө охин хүүхэдтэй эцэг хүн. Охин хүүхэдтэй хүнийг 14 настай хүүхэдтэй бэлгийн харьцаанд ордог гэж гүтгэх нь аавуудад яаж тусах вэ. Энэ утгаараа өнгөрсөн зургаадугаар сард миний сонгуульд ажиллаж байсан хуульчид жүжигчин Б.Навчааг цагдаагийн байгууллагад өгсөн. Гэтэл энэ хэрэг нь прокурорын шатанд явж байгаа гэсэн мэдээллийг би өчигдөр авсан.

Аливаа гүтгэлэгт хэмжээ хязгаар байх ёстой. Огт батлуулаагүй хуулийнхаа төлөө гэр бүл, үр хүүхэд рүүгээ дайруулдаг гүтгэлэгт цэг тавих ёстой гэдэг үүднээс Б.Навчааг цагдаагийн байгууллагад өгсөн” хэмээж байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button