Нийгмийн
COVID-19-ийн эсрэг хоёр тун вакцин хийлгэсэн Монгол улсын иргэн өнөөдөр ирнэ

Өнөөдөр Алматы-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн онгоц хөөрч, гадаад гацсан иргэд эх орондоо ирэх юм. Тус онгоцоор АНУ-д коронавирусийн эсрэг вакцины хоёр тун хийлгэсэн Монгол Улсын анхны иргэн ирэх юм. Гадаадаас ирж буй иргэдийг 10 хоног тусгаарлах байранд тусгаарлагдаж, 4 хоног гэрийн тусгаарлалт, ажиглалтад байлгах юм. Харин вакцин хийлгэсэн дээрх иргэнийг гэрт нь л тусгаарлах аж.
Г.ХОНГОР