Нийгмийн

Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ОХУ-ын Спутник вакцин ирнэ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 19:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.

Тус нислэгээр ОХУ-ын Спутник вакцин ирж буй юм. Мөн БНСУ-аас 187, Америк, Австрали, Канад, Зүүн Өмнөд Азийн улсаас 67 буюу нийт 254 иргэн эх орондоо ирнэ.

Эдгээр иргэдийн 15 нь өндөр настан, 26 нь эрүүл мэндийн шалтгаантай, 49 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 11 нь жирэмсэн, 56 нь хүндэтгэн үзэх шалтгаантай, 86 нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тасалбараа авсан, 11 нь түр саатруулах байранд байсан иргэд байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button