Нийгмийн

Ташкент-Алматы-Улаанбаатар чиглэлийн онгоц газардаж, 96 иргэн эх орондоо ирлээ

Ташкент-Алматы-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр 13:20 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор Казакстан улсаас 95, Узбекстан улсаас нэг иргэн буюу нийт 96 иргэн эх орондоо иржээ. Зорчигчдын хоёр нь эрүүл мэндийн шалтгаантай, дөрөв нь бага насны хүүхэдтэй гэр бүл, тав нь өндөр настан, 85 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн байна.

Иргэдийг Зүчи, Корпорайт зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button