ДЭЛХИЙ

Япон улс зургаан мужид коронавирусийн онц байдлыг зогсоолоо

Даваа гарагт (2021.03.01) Токио хотын ойролцоо зургаан мужид халдварын нөхцөл байдал дээрдсэн тул коронавирусийн онц байдлыг зогсоожээ. Тэдгээр мужуудад Айчи, Гифү, Осака, Кёото, Хёого болон Фүкүока багтаж байгаа бөгөөд онц байдлыг зогсоох нөхцөлд хүрсэн тул долоо хоногийн өмнө онц байдлыг зогсоосон байна.  

Гэсэн хэдий ч тэдгээр зургаан мужууд бар, ресторануудыг 21:00 минутаас өмнө хааж байх хүсэлт явуулжээ. Осака мужийн засаг эрт хаах хүсэлтийг зөвхөн Осака хотын бүсэд л хүргүүлсэн байна. Мөн Кёото ирэх 8-ны өдрөөс үүнтэй ижил арга хэмжээ хэрэгжүүлж харин Айчи, Гифү, Хёого, болон Фүкүокад муж даяар эрт хаах хүсэлтээ явуулах аж.

Ингэснээр Токио, Чиба, Канагава болон Сайтама мужууд үлдэж байгаа юм.

Онц байдлыг зогсоохын тулд тухайн муж дөрөвдүгээр төвшнөөс гарах хэрэгтэй аж.  Япон улс аливаа мужийн төвшинг тогтоохдоо өмнөх долоо хоногтой харьцуулахад шинэ тохиолдол хэрхэн буурсан болон эмнэлгийн орны хүрэлцээ гэх мэт зургаан шалгуур ашигладаг байна.

Япон улсын Ерөнхий сайд Ёшихидэ Сүга Токио хотын орчим хоёрдугаар сарын 7-ны өдөр нэг сарын хугацаатай онц байдал зарлан дараагаар нь 11 мужид тогтоосон юм.

Эх сурвалж: Kyodo news

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button