Нийгмийн

ДАТА: Хямралын үеэр Б.Асралт дарга 165 сая төгрөгийг ЗАНГИАНД заржээ

Гаалийн ерөнхий газар 2020 оны есдүгээр сард 165 сая төгрөгөөр зангиа авсан байна. Энэ нь Шилэн дансны нээлттэй мэдээллийн санд байршжээ.

Төлбөрийн баримт дээр хэдэн зангиа авч буй нь тодорхойгүй, нормын хувцас, зөөлөн эдлэл гэсэн ангилалд багтаасан байлаа. Улмаар есдүгээр сарын 25-ны өдөр Анар гранд ХХК-ны данс руу зангианы үнэ гэсэн гүйлгээний утгатайгаар 165 сая төгрөг шилжүүлсэн байна.

2020 оны есдүгээр сар гэдэг коронавирусээс үүдсэн эдийн засгийн хямрал үргэлжилж байсан цаг үе. Энэ үеэр төрийн байгууллага бүр улсын төсвийг хэмнэж ажиллах чиглэлд анхаарах үүрэг хүлээсэн. Гэвч Гаалийн ерөнхий газар ажилчдын халдвар хамгааллын хувцас, хэрэглэл гэхээс илүү зангиа сэлтэд 165 сая төгрөгийг зарсан нь хэр нийцэлтэй вэ, Б.Асралт дарга аа.

Г.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2021-03-02 10:52

Дэлхийд Хууль Шүүх Прокурор нь хамга�##�сан том Авилгачид Хулгайчууд Монголд л байна

Зочин
Зочин
2021-03-03 06:34

Сүбатболдын авгайгийх нь дүү. Гэр бүлээрээ улсаас юм хулгайлах донтой юм бнлда

Зочин
Зочин
2021-03-03 12:01

Мундаг туршлагатай гэр бүл юм. Хахаж үхэхвий.

Холбоотой мэдээ

Back to top button