ДЭЛХИЙ

Навальныйг хордуулсан хэргээр ОХУ-д АНУ болон Европын Холбоо хориг тавьжээ

Мягмар гарагт (2021.03.02) Байдений засаглалын албан тушаалтан Алексей Навальныйг хордуулсан хэргээр ОХУ-ын албан тушаалтнууд болон аж ахуйн нэгжүүдэд хориг тавьсан гэдгийг мэдэгджээ. Тус хоригийг Европын Холбоотой хамтран тавьж байгаа аж.

Европын Холбоо ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны дарга Александр Бастрыкин, ерөнхий прокурор Игорь Краснов, Үндэсний цэргийн дарга Виктор Золотов, Холбооны шоронгийн дарга Александр Калашников нарт аялахаас хориглон Европ дахь хөрөнгийг нь царцаажээ.

Харин АНУ-ын Засгийн газар Краснов болон Калашников тэргүүтэй долоон дунд болон ахлах түвшний албан тушаалтнуудад хориг тавьсан байна. Мөн Вашингтоны зүгээс ОХУ-ын холбооны аюулгүй байдлын албаны удирдагч Александр Бортников, батлан хамгаалахын дэд сайд нар болох Алексей Криворучко, Павель Попов нарт хориг тогтоожээ. АНУ нэмж Навальныйг хордуулахад ашигласан бодисыг үйлдвэрлэхэд оролцсон 13 ширхэг аж ахуйн нэгжүүд болон компаниудад хориг тавьсан аж.

Тус хоригийн талаар мэдэгдэл хийж байхдаа АНУ-н тагнуулын нийгэмлэг Алексей Навальныйг Оросын холбооны аюулгүй байдлын алба хордуулсан хэмээн дүгнэснийг мэдэгджээ.

Мягмар гарагт тавьсан хориг ОХУ-ын эсрэг Байдений засаглалын авсан анхны арга хэмжээ байсан юм.

Эх сурвалж: DW

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2021-03-04 11:53

ПУТЛЕРЧҮҮДЭД ХАРИУГ НЬ БАРИХ ЁСТОЙ

Холбоотой мэдээ

Back to top button