Нийгмийн

С.Амарсайхан: Долдугаар сар гэхэд насанд хүрсэн ХОЁР САЯ иргэнээ вакцинжуулж дуусгана

Шадар сайд С.Амарсайхан 2021 оны долдугаар сар гэхэд насанд хүрсэн бүх хүн буюу 2 сая иргэнээ вакцинжуулах дарааллыг танилцууллаа.

Тэрбээр: “Юуны өмнө халдварын тархалтыг хумих, эдийн засгаа сайжруулахын тулд вакцинжуулах ажиллагааг түргэвчилнэ. Та бүхэн санаж байвал өнгөрөгч хоёрдугаар сарын 23-наас эхлэн вакцинжуулалтыг хийсэн. Өнөөдрийн байдлаар 15 гаруй мянган хүнийг дархлаажуулсан. Одоогоор вакцин хийлгэсэн хүмүүсийн 40 гаруй хувьд шинж тэмдэг илэрсэн ч энэ нь хэвийн юм. Тиймээс вакцинжуулалтад санаа зовоох шаардлагагүй юм. Төлөвлөгөө ёсоор нэн дариу халдварын голомт болсон нийслэлийн нэг сая гаруй иргэнийг ирэх сардаа багтаагаад вакцинжуулах, хөдөө орон нутаг руу халдвар тараахгүй байхад анхааран ажиллаж байна. Ирэх 7-р сарын 1-н гэхэд насанд хүрсэн нийт хүн амыг хамруулах төлөвлөгөөтэй байна” гэлээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. МАН ЗГ УОК Шадар сайдын ам ажил байнга зөрж Худлаа шоудсаар байт#### Ард иргэд чинь Х####двар аваад дууслаа ш дээ,

  2. Дүүрэг дүүрэгт нь вакцинжуул####тыг ингэж зохион байгуулб#### болохгүй юу? Тухайн дүүрэгт байгаа сургуулиудын спорт за####ууд, бас дүүргийн соёлын төвүүд, концертын том за####уудад олон хүнийг хороо, багаас нь хуваарь гарган ирүүлж, за####андаа хооронд нь 2 м зайтай суулгаад нэг дор олон хүнийг хурдхан вакцинжуулж болох бишүү? Гадна т####д зохион байгуул####т хийхээс гадна дотроо за####ныхаа 1 ха####гыг нь орох, нөгөө т####ын ха####гыг нь гарах ха####га болгоод иргэд орох, гарахдаа бөөгнөрөл үүсгэхгүй байна биз. Ийм байдлаар олон хүнийг хурдтай вакцинжуулж болмоор санагдах юм. Хэтэрхий удаан байна. Х####двар нэмэгдээд байна ш дээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button