СПОРТ

Ё.Басхүү Ташкентын Их дуулгад үзүүрлэлээ

Жүдо бөхийн Ташкентын Их дуулгын эхний өдрийн барилдаан дуусаж, монгол тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ.

Дэлхийн аварга М.Уранцэцэг алт, Азийн АШТ-ий мөнгөн медальт Л.Сосорбарам мөнгөн медаль хүртсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Монголын багийн гурав дахь медалийг ОУХМ Ё.Басхүү хүртлээ. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд БНСУ-ын жүдоч Ан Баулд дийлдэн, мөнгөн медаль хүртэв.

Ийнхүү гурван медаль хүртсэн амжилтаар манай тамирчид багийн дүнгээр хоёрдугаар байрт бичигдэж байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button