ДЭЛХИЙ

ОХУ-д 1.5 гигабит хүртэлх хурдтай 5G сүлжээг ашиглаж эхэлжээ

Оросын үүрэн холбоон оператор МТС нь нийслэл Москва доторх 14 бүсэд өндөр хурдны 5G сүлжээний үйлчилгээ үзүүлж эхэлсэн байна. Тэдгээр бүсүүдэд Горькийн цэцэрлэгт хүрээлэн, Москвагийн Улсын Их Сургууль, Москва Хотын Олон Улсын Бизнесийн Төв гэх мэт байршлууд багтаж байгаа юм. Гэхдээ МТС операторын бүх үйлчлүүлэгч нар тэдгээр бүсүүдэд байхдаа 5G сүлжээг ашиглах боломжгүй байх аж.

Тус компани 5G бүсүүдтэй ойр байгаа зарим үйлчлүүлэгчдэдээ өндөр хурдтай сүлжээг ашиглах урилга явуулах төлөвлөгөөтэй байгаа юм. Энэхүү шинэ үеийн сүлжээг ашиглан хэрэглэгчид интернетээс секундэд 1.5 гигабит хүртэлх хурдаар файл татаж авах боломж үүслээ. Уран сайхны кинонууд ихэнхдээ 10 гигабит багтаамжтай байдаг тул хэрэглэгчид хүссэн киногоо нэг минут хүрэхгүй хугацаанд татаж авж болох юм.

МТС компани ирээдүйд 5G сүлжээг тээврийн тогтолцоог сайжруулж хотынхоо аюулгүй байдлыг сайжруулахад ашиглана хэмээсэн байна. ОХУ 2024 он гэхэд супер хурдтай 5G сүлжээг дор хаяж арван томоохон хотуудад байршуулахаар төлөвлөжээ. Ингэснээр 2024 он болоход Орос даяар 5 сая гаруй хүн 5G сүлжээ ашиглах боломж үүсэх юм.

Эх сурвалж: Russia Today

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button