НИЙГЭМ

Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна

Ойрын өдрүүдэд бороо хур татрахгүй байгаагаас үүдэн Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нуруунаас усжих Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Алтай нурууны Буянт, Ховд, Увс нуурын савын Хархираа, Хангай нуруунаас усжих Орхон голын адаг болон Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн, Сүхбаатар сум орчимд үерийн түвшинг 10-60 см, Туул гол Лүн сум орчимд  үерийн аюултай түвшинг 15 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх, хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button