НИЙГЭМ

С.Амарсайхан: Хөл хорио тогтоохгүй, маргаашнаас вакцинжуулалтыг эрчимжүүлнэ

УОК өнөөдөр хуралдан, гаргасан шийдвэрээ танилцуулж байна. УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан “Бүх нийтийн хөл хорио тогтоохгүй байхаар шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл бид шаардлагатай  газруудад хэсэгчилсэн хязгаарлалт хийх замаар одоогийн байгаа дэглэмээ мөрдөж ажиллана.

Гэхдээ ААН, иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, өөрсдөөс шалтгаалах бүхий л эрсдэлгүй орчныг бүрдүүлж ажиллах шаардлага байна. Вакцинжуулалтыг маргаашнаас өргөн хүрээнд эрчимжүүлнэ. Өдөрт 16-20 мянган иргэнийг 85 цэгт вакцинжуулна.

Хотоос гарах иргэд орон нутаг руу чиглэхэд тухайн орон нутаг өөрсдийн эрсдэлийн үнэлгээг хийж, нийслэлээс иргэдийг хүлээж авах үгүйгээ шийдвэрлэнэ” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ss
Ss
2021-03-08 20:06

Unen teneg yum aa, humuus hel am hiinguut vaccine aa erchumjuulne gene uu. Setgej ajillaachee lalryydaa, ard tumnii tatvariin munguur tsalinjij bga gedgee bitii martaarai

Холбоотой мэдээ

Back to top button