ДЭЛХИЙ

Цар тахлын нөхцөл байдалд ажилласан ЭМЭГТЭЙ эмч нар туршлагаа хуваалцав

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өчигдөр тохиосон билээ. Тус өдрийг гадаадын олон орнууд өөр өөр хэв маягтай тэмдэглэдэг. Дэлхийн орнууд Мартын наймныг хэрхэн өнгөрөөдгийг ЭНД дарж унших боломжтой.

Аливаа баярын өдрөөр эрүүл мэндийн байгууллагын ажилчид гэх мэт нэн чухал салбарынхан амралтгүй ажиллаж, хүлээсэн үүргээ гүйцэтгэдэг. “The Guardian” агентлагт Их Британийн Баруун Ланканшир дэх эмнэлгийн эмэгтэй ажилчид цар тахлын нөхцөл байдалд ажилласан туршлагаа Мартын наймны өдөр хуваалцжээ.

Мез Багас, тасгийн эрхлэгч

“Биднээс илүү ажилдаа зүтгэлтэй хамт олон гэж байхгүй болов уу. Бидэнд уйлах үе байсан нь ч баярлах үе байдаг байсан. Бид энэ цар тахлыг эелдэг болон энэрэнгүй сэтгэлээр давсан”

Мейбл Ин, эм зүйч

“Миний хувьд энэ жил их сэтгэл түгшээсэн онцгой жил өнгөрөх байх. Цар тахлын бэрхшээлийг даван туулснаар өөрийн ирээдүйн карьертаа хүчтэй суурь тавьж байгаа гэж санагдаж байна”   

Зебун Нисса, эмч

“Би дэм болж тусалж чадна гэж бодсон тул цар тахлын хоёрдугаар давлагаа эхэлсэн ч гэсэн Үндэсний эрүүл мэндийн үйлчилгээнд нэгдэн орсон”

Шарлот Дюгал, шүдний эмч

“Цар тахал баг хамт олныг маань нэгтгэсэн. Энэ хүнд хэцүү цагийн үед бие биедээ мэргэжлийн түвшинд итгэж найдаад зогсохгүй хувь хүний түвшинд нөхөрлөл, итгэлцэлтэй байдаг гэдгээ ухаарсан.”

Микэйла Гилдлей-Тейлор, сувилагч

“Бидний гэр бүлийнхэнд хүнд хэцүү байсан. Гэхдээ бид гэр бүлийн хүмүүстэйгээ уулзаж чадахгүй байгаа ч гэсэн бусдын гэр бүлийн гишүүдэд анхаарал тавьж байгаа”

Руби Жоселин, оюутан сувилагч

“Би ээжийгээ бодож сувилагч болсон. Тусламж хэрэгтэй гэдгийг мэдсэн учраас эрчимт эмчилгээний сувилагчаар суралцаж эхэлсэн”

Эх сурвалж: The Guardian

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button