ДЭЛХИЙ

Экваторын Гвиней улсад болсон дэлбэрэлтийн улмаас 31 хүн нас баржээ

Ням гарагт (2021.03.07) Экваторын Гвиней улсад болсон дэлбэрэлтийн улмаас 600 гаруй хүн гэмтэж, 31 хүн нас баржээ. Дэлбэрэлт Бата хот дахь цэргийн баазад болсон бөгөөд албан тушаалтнууд буруугаар хадгалсан тэсрэх бөмбөгнүүдийн хажууд фермерүүд сүрэл шатаасан нь дэлбэрэлтийн шалтгаан хэмээн үзсэн байна.

Тус улсын Ерөнхийлөгч Теодро Обианг Нгуема хэлэхдээ хот дахь ихэнх барилга байгууламжууд дэлбэрэлтийн улмаас хохирол учирсан аж. Дэлбэрэлтээс үлдсэн нурангаас гурван хүүхдийг аварч эмнэлэгт хүргэсэн талаар тус улсын телевиз мэдээлжээ.

Экваторын Гвиней улсын эрүүл мэндийн яам Твиттер хуудсаараа дамжуулж  сайн дурын ажилчид Бата хотын эмнэлгүүдэд очиж туслахыг уриалсан байна. Зарим эмнэлгүүд ачааллаа даахгүйн улмаас гэмтсэн хүмүүс эмнэлгийн шалан дээр хэвтэж байгаа аж.

Бата хотын нэгэн оршин суугч “AFP” агентлагт хэлэхдээ “Бид шөнөжин унтаж чадаагүй. Байшингууд шөнөжин шатаж, жижиг дэлбэрэлтүүд байнга сонсогдож байсан” хэмээсэн байна. Сөрөг хүчний нам Испани, Франц болон АНУ-ыг аврах баг, эмнэлгийн ажилчид болон эм гэх мэт тусламж явуулахыг уриалжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button