ДЭЛХИЙ

Вакцинжуулалтаар тэргүүлж буй улс орнууд

Дэлхий даяар 116 улсад вакцинжуулалт  эхлэн өдөрт 8.08 сая гаруй тун тарьж одоогийн байдлаар 312 сая давсан тун хийсэн байна. Эрдэмтэд “КОВИД-19”-ийн эсрэг сүргийн дархлаа тогтохын тулд хүн амын 50-аас 80 хувийг вакцинжуулах хэрэгтэй хэмээн үзэж байгаа юм. Сүргийн дархлаа нь вакцин тариулах боломжгүй эрсдэлт бүлгийн хүмүүсийг хамгаалдаг. Тухайлбал тодорхой вакцин тариулахад нас нь хүрэхгүй эсвэл дархлааны доройтолд орсон хүүхдүүдэд хамгаалалт болж өгдөг. Хүн амаа вакцинжуулсан хэмжээ нь их байх тусам эрсдэлт бүлгийн хүмүүсийг сайн хамгаална.

Тэгвэл одоо энэхүү сүргийн дархлааг тогтооход хамгийн ойрхон байгаа улсуудтай танилцацгаая.

1. Израиль улс

Хүн амынхаа 43.8 хувийг бүрэн вакцинжуулсан.

2. АНУ

Иргэдийнхээ 9.2 хувийг хоёр тунгаар бүрэн вакцинжуулсан.

3. Серби

Нийтдээ хүн амынхаа 9.1 хувийг бүрэн вакцинжуулсан.

4.Польш

Өнгөрсөн бямба гарагийн (2020.03.06) байдлаар хүн амынхаа 3.8 хувийг вакцинжуулсан.

5. Дани

Бямба гарагийн (2020.03.06) байдлаар иргэдийнхээ 3.4 хувийг дархлаажуулсан.

Дор хаяж нэг тун вакцин тарьсан хүн амын хэмжээгээрээ тэргүүлж буй улсууд

1.Израиль улс

Иргэдийнхээ 57.3 хувьд нэг тун тарьсан

2. Их Британи

Бямба гарагийн (2020.03.06) байдлаар хүн амынхаа 32.7 хувьд нэг тун хийсэн

3.Чили улс  

Хүн амынхаа 21.2 хувьд нэг тун тарьсан

4.Бахрейн

Иргэдийнхээ 18.1 хувьд нэг тун хийсэн.

5. АНУ

Хүн амынхаа 17.6 хувьд нэг тун тарьсан

Эх сурвалж: Our world in data

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button