СПОРТ
МХБХ-ны спортын цол, зэргийн комисс хуралдана
МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатарын 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн А/09 тоот тушаалаар, МХБХ-ны цол, зэргийн комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа.
Бүрэлдэхүүн даргаар Б.Буман-Учрал, гишүүдээр И.Отгонбаяр, М.Амарбаясгалан, Э.Ганзориг, нарийн бичгээр Ц.Отгонсүрэн нар томилогдон ажиллаж байна.
Цол, зэргийн комиссоос “МХБХ-ны спортын цол, зэргийг тодорхойлох журам”-ыг Зөвлөлөөр батлуулан, одоо мөрдөн ажиллаж байна. МХБХ-ны Цол, зэргийн комисс нь улиралд 1 удаа хуралдаж, спортын цол, зэрэг горилогчдын материалуудтай танилцаж, шаардлага хангасан хүмүүсийг цол зэргийг олгоно.
“МХБХ-ны спортын цол, зэргийг тодорхойлох журам”-ыг вэйбсайтаас линкээр https://the-mff.mn/?mdocs-file=18249 татаж авна уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.