Нийгмийн

“Сүү” ХК жүдо бөхийн холбоонд 50 сая төгрөг хандивлажээ

“Сүү” ХК Монголын Жүдо бөхийн холбоо, Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчдад зуны олимпийн өмнөх “Их дуулга” тэмцээнүүдэд оролцоход нь дэмжлэг үзүүлж, 50 сая төгрөг хандивлалаа.

Монгол улсын ууган үйлдвэр “Сүү” ХК 63 дахь жилдээ ард иргэдийнхээ эрүүл энхийн төлөө шим тэжээл өндөр сүүн хүнс үйлдвэрлэн түгээхийн зэрэгцээ жил бүр нийгмийн хариуцлагаа биелүүлэн олон арван ажил гүйцэтгэдэг. Онцгойлон, спортыг дэмжих, олимпизмийг хөгжүүлэх үйлст хувь нэмрээ оруулсаар ирсэн. Жишээлбэл, олимпийн пара жүдо, цана, таэквондо болон буудлагын тамирчдын бэлтгэл сургуулилт, аж амьдралд дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллаж байна.

Жүдогийн үндэсний шигшээ багийн тамирчид 3-р сараас 4-р сарыг дуустал Ташкент, Тбилиси, Анталиа, Бишкек хотуудад олон улсын хамтарсан бэлтгэл хийн, Ази тивийн аварга шалгаруулах гэх зэрэг олимпийн оноо цуглуулах, чансаа өндөр тэмцээнүүдэд оролцоод ирэх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button