“Талийгаачийн шинжилгээ сөрөг гарсан, хүсвэл ар гэрийнхэн нь задлан шинжилгээ хийлгэж болно”

Коронавирус туссан иргэний ойрын хавьтал, 77 настай иргэн “Mongolica” зочид буудалд тусгаарлагдаж байгаад өчигдөр /2021.03.15/ нас барсан тухай бид өмнө мэдээлсэн. Уг асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд дараах тайлбарыг өгөв:
“Mongolica” зочид байдалд тусгаарлагдаж байсан 70 гаруй настай, Төв аймгийн харъяат, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал иргэн нас барсан. Тухайн иргэн өнгөрөгч гуравдугаар сарын 12-нд өгсөн шинжилгээгээр хариу сөрөг гарсан. Улмаар СЭМҮТ-ийн эмч үзэхэд, "Тухайн иргэн хөнгөн хэлбэрийн сэтгэцийн өөрчлөлттэй” гэсэн. Яагаад тусгаарлалт авсан бэ гэхээр тухайн иргэн ганцаараа амьдардаг байсан. Тусгаарлах журмаараа түүнийг тусгаарлах байранд 7 хоног байлгасан. Өдөрт 3-4 удаа эмч үзэж байсан. Хэрэв ар гэр хүсвэл задлан шинжилгээ хийлгэж болно. Тухайн иргэн халдвар авсан байх магадлал маш бага” юм.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Uchnuun olon setgegdel bsan baikhgyu bolchikhoj. Tanaikh bas setgegsel ustgadag um bna.