Нийгмийн

Шинжилгээний хариугаа хүлээлгүй Архангай руу зорчсон иргэний хариу эерэг гарчээ

Өчигдөр буюу 2021 оны гурадугаар сарын 14-ний ням гаригийн өглөө Улаанбаатар хотоос Архангай аймгийн Хайрхан сум хооронд хувийн автомашинтай зорчих хөдөлгөөн хийсэн гурван иргэний нэг нь PCR шинжилгээний хариугаа хүлээлгүй гарч, улмаар замд нь шинжилгээний хариу ЭЕРЭГ гарчээ.

Хайрхан сумын Онцгой комисс шуурхай ажиллаж, батлагдсан тохиолдлыг суманд нэвтрүүлэлгүй, халдвар хамгааллын дэглэм баримтлан буцаах үйл ажиллагааг зохион байгууллаа.

Одоогийн байдлаар батлагдсан тохиолдлын дуудлагад шуурхай хариу арга хэмжээний мэргэжлийн баг ажиллаж, өвчтөнг хүргэх ажиллагааны баг өглөө долоон цагт Хайрханаас Улаанбаатар руу хөдөллөө. Мөн ЗӨСТ-ийн Эцсийн халдваргүйтгэлийн баг, ЭМГ-ын ахлах тархвар судлаач Хайрхан суманд ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-15 11:47

УОК-н МАЛ шийдвэрүүд ингээд гай удаад байх юм. м�##�чин хүн өвчин тусв�##� тэгээд аз л хүлээх байх даа

Холбоотой мэдээ

Back to top button