ДЭЛХИЙ

“BTS” хамтлаг Грэммигээс шагнал аваагүйд фэнүүд нь дургүйцэв

“BTS” хамтлаг “Грэмми 2021” ёслолоос “Шилдэг поп дуэт/хамтлагийн бүтээл” шагналыг аваагүйд тус хамтлагийн шүтэн бишрэгчид дургүйцжээ.

Даваа гарагт (2020.03.15) Твиттер дээр #scammys гэсэн жиргээнүүд их нийтлэгдэж эхэлсэн байна. Нэгэн хэрэглэгч “#Scammys дэх хөгшин эрэгтэй хүмүүс bts болон харри стайлсыг үзэлт авах гэж ашиглаад тэдний авбал зохих шагналыг өгөхгүй байна” хэмээжээ.

Өөр Твиттер хэрэглэгч “Bts-д Грэмми хэрэггүй, Грэммид bts хэрэгтэй” гэж жиргэсэн байна.

Дахин нэг хэрэглэгч “Ийм юм болно гэдгийг анзаарах хэрэгтэй байж #Scammys2021 #scammys миний сэтгэл их догдлон хүлээж байтал BTS Грэммид луйвардуулахыг харлаа, гэхдээ Лэди Гага болон Ариана Грандед “Шилдэг поп дуэт/хамтлаг бүтээл” шагнал авсанд баяр хүргэе” гэжээ.

“BTS” хамтлаг Грэммигийн улаан хивсний ёслолын үеэр “E!” сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Бид Арми нартайгаа одоо уулзахыг маш их хүсэж байна, Арми нар бидэнтэй адил сэтгэл өндөр байгаа гэдэгт итгэлтэй байна, тийм учраас бид илүү гайхамшигтай хөгжим, сайн гүйцэтгэл болон илүү сайн дуутай эргэн ирнэ. Дараа жил бид хичээж ажиллаж гайхалтай дуу болон тоглолтуудаар эргэн ирэх болно” гэсэн байна.

Эх сурвалж: Independent

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button