НИЙГЭМ

“Эрт зарлавал зугтчихна”: Гэмт хэрэгтэн гэнэдүүлэн барих гэж байгаа биш дээ, Засаг дарга аа

Өнөөдрийн /2021.03.17/ 06.00 цагаас эхлэн Баянзүрх дүүргийн 26-р хороонд хязгаарлалт тогтоож буй. Тус хороо хамгийн их оршин суугчидтайгаас гадна халдварын тохиолдлууд ойр давтамжтай илэрсээр байгаа. Ийм ч учраас мэргэжлийн байгууллагынхан тус хороонд хатуу хөл хорио тогтоох чиглэл өгсний дагуу дүүргийн ЗДТГ-аас ингэж зохицуулжээ.

Гэвч иргэд нь өнөө өглөө сэрээд л хөл хорионд орсноо мэдэж, бухимдацгаасан гэх. 26-р хорооноос гадагш иргэдийг гаргахгүйгээр гэрт нь байлгаж, бүх оршин суугчдыг PCR шинжилгээнд хамруулах тул тэдний төлөвлөсөн ажил мухардаж байгаа юм.

Түүнчлэн тус 26-р хорооны засаг даргад сар гаруйн хугацааны турш ажлаа өг гэсэн дарамт ирж байсан, эцэст нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ хэд хоногийн өмнө өгсөн гэх. Тийн шинэ хорооны засаг даргатай болоод удаагүй байхад нь ингэж хатуу хязгаарлалт тогтжээ. Иргэд, оршин суугчдын зүгээс үүнд бухимдаж буйгаа илэрхийлж байна. Тэд хуучин засаг дарга Г.Отгонбаатарыг авч үлдэх агуулгаар гарын үсэг цуглуулсан юм байна.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх өнөө өглөө хязгаарлалт  тогтоож буй  тухай мэдээлэл хийсэн. Ингэхдээ “Иргэд хөл хорио тогтооно гэхээр зуслан руугаа гэхчлэн гараад, гараад явчихдаг. Ингэхээр тандалт, судалгааны ажил үр дүнгүй болно. Эрт зарлахаар ингэдэг. Тийм ч учраас тулгаж мэдээлсэн” гэж ярьжээ.

Мөн асуулт асуусан сэтгүүлчдэд “Юу гэсэн үг юм, энэ ажлын үр дүн гарна” гэх мэтээр уцаарлангуй хандаж байв. Хэдий иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг хамгаалах гэж буй ч гэлээ ардчилсан тогтолцоот нийгмийн удирдах албан тушаал хашиж байгаа гэдгээ ухамсарладаг юм болов уу гэдэгт нь эргэлзмээр. Гэмт хэрэгтэн гэнэдүүлэн барих гэж байгаа юм шиг “Эрт хэлэхээр зугтчихна, тийм болохоор тулгаж зарласан” гэж мэдэгдсэн нь асар хариуцлагагүй үйлдэл биш үү.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ИРГЭН
ИРГЭН
2021-03-17 14:13

ДАРАНГЙЛАГЧ ГЭДГЭЭ ШУУД ЗАРЛААД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ. ОГЦОРОХ ЧИНЬ ЗӨВ БОЛНО.

Зочин
Зочин
2021-03-17 14:20

засаг дарга биш мөрдөгч болговол таарах нөхар байна

Зочин
Зочин
2021-03-17 14:33

Өөрсдөө сонгоо биздээ. Одоо уйл�##�даад яахав.

Зочин
Зочин
2021-03-17 15:03

Муу новш чинь хамаг ажил будаа болгов.

Наранцэцэг
Наранцэцэг
2021-03-17 15:10

Ард иргэд ха�##�га битгий онгойлог

Босоо Ганбаа
Босоо Ганбаа
2021-03-17 15:18

Та нарын МАН-ыг сонгосон сонголт шүү дээ.. Хайр зарлаад хөл хорионд дарга нартайгаа тэврэлдээд хэвтээд л байж дээ.

Зочин
Зочин
2021-03-17 17:18

Ийм л тупикууд биднийг удирдаж б.а дааа

Өмгөөлөгч
Өмгөөлөгч
2021-03-17 18:31

Новш чинь эрт хэлэхэд яанаа...Энд Дулмаагиинд хоног төөрүүлж оцгонож бт�##� таг хоригдчихдог шаар юмаа. Авгай ута�####�ад бдаг яанам бэ �####�. ядахдаа нөгөө лифтэнд оцогносон хэрэг намжаагүй бхад...түй новш гж.

Энэ
Энэ
2021-03-19 20:40

Хөгийн амьтан байсан яг хэвээрээ.Да хүрээгийнхэн андахгүй.машины ченж гар байсан сүүлд цүнх баригч болсон одоо энэ

Холбоотой мэдээ

Back to top button