ДЭЛХИЙ

Европын орнууд “AstraZeneca”-аар дархлаажуулахаа үргэлжлүүллээ

Европын Холбооны 13 орон тус вакцинаар дархлаажуулахаа зогсоогоод байсан билээ.Тэгвэл Европын эмийн агентлаг хуралдаж “Oxford/AstraZeneca”-ийн вакциныг шалгаад үр дүнтэй мөн аюулгүй хэмээн дүгнэжээ. Үүний дараа зарим орнууд “Oxford/AstraZeneca”-ийн вакцинаар дархлаажуулахаа үргэлжлүүлэн эхлүүлсэн байна.

Европын эмийн агентлагийн гүйцэтгэх захирал Эмер Күүк хэвлэлийн бага хурлын үеэр “Энэ бол үр дүнтэй, аюулгүй вакцин. “КОВИД-19”-өөс хамгаалах ашиг тус нь учруулах хүндрэлүүдээсээ хамаагүй их” хэмээжээ. Тус агентлагийн эмийн аюулгүй байдлын хороо “AstraZeneca”-ийн вакцин цус бүлэгнэх ерөнхий эрсдэл нэмэгдсэнтэй холбоогүй хэмээн дүгнэсэн аж.

Гэвч Европын эмийн агентлаг цөөн тооны хэвийн бус гэхдээ ноцтой цус бүлэгнэсэн тохиолдлуудыг вакцинтай холбоотой гэдгийг бүрэн үгүйсгэх боломжгүй хэмээсэн байна.

Вакцинжуулалтаа эхлүүлэх эсэх нь улс тус бүрийн гаргах шийдвэр юм. Тухайлбал Швед улс үргэлжлүүлэн дархлаажуулах шийдвэрээ гаргахын тулд хэд хоног хэрэгтэй хэмээжээ.

Пүрэв гарагт (2020.03.18) ДЭМБ улс орнуудад “AstraZeneca”-ийн вакциныг ашиглахыг уриалсан байна. ДЭМБ тус вакциныг шалгасан хариугаа өнөөдөр гаргах юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button