Нийгмийн

Монгол залуус Миссуригийн их сургуульд хөнгөлөлттэй үнээр суралцах боломжтой боллоо

Боловсрол, шинжлэх ухааны яам, АНУ-ын Канзас хотын Миссуригийн их сургууль хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ.

Энэхүү санамж бичгийг байгуулснаар Монголын хүүхэд, залуус Канзас хотын Миссуригийн их сургуулийн бизнесийн сургуулийн бакалавр, магистрын сургалтыг дотоодын оюутны зардлаар, инженер, шинжлэх ухааны сургуульд 8500 ам.долларын хөнгөлөлттэйгөөр суралцах боломж бүрдэж байгаа юм.

Бакалаврын ангид элсэх хүсэлт гаргаж байгаа ЕБС төгсөгчийн дүн хамгийн багадаа 80+ байна. Магистрын хувьд голч дүн 3 байх ёстой. Элсэгч нь TOEFL IBT 79-с дээш, IELTS 6.5 оноотой байна.

Америкийн Нэгдсэн Улсын Кансас хотын Миссуригийн их сургуулийн гадаад оюутны нэг жилийн дундаж төлбөр 24.000 ам.доллар 4 жилийн хугацаанд 96.000 ам. доллар байдаг бол энэ гэрээний хүрээнд Монгол оюутнууд жилд 9900 ам доллар буюу 4 жилийн хугацаанд 39.600 ам доллароор суралцах эрх нээгдэж байна.

Харин магистрын сургалтад хамрагдах оюутнууд бизнесийн сургуульд дотоодын оюутны зардлаар, инженер, шинжлэх ухааны сургуульд 8.500 ам долларын хөнгөлөлттэйгөөр суралцах эрхтэй.

Цаашид Боловсрол, Шинжлэх Ухааны яамны зүгээс АШУҮИС-ийг Миссуригийн их сургуультай холбон хос дипломтой төгсгөх хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж буй ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button